Уншиж байна...

Цахим шуудан:

ne.bkh@yahoo.com

Цахим шуудан:

ne.bkh@yahoo.com

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Танилцуулга         Эрхэм зорилго, алсын хараа

ЦОГТЫН МАГСАРЫН НЭРЭМЖИТ БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

 

АЛСЫН ХАРАА:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жишигт нийцсэн үйл ажиллагаатай, орчин үеийн дэвшилтэд технологийг тасралтгүй нэвтрүүлсэн, салбартаа  найдвартай, нэр хүнд бүхий, тэргүүлэгч эмнэлэг байх.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүний нөөцийн ур чадвар, ёс зүй, манлайлал бүхий хамт олонд тулгуурлан, үйлчилгээний таатай орчинд хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, ээлтэй, цогц үзүүлэх замаар хонгор нутгийн хөгжил,  ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад оршино.

 

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС:

          1. Байгууллагын ажилтан бүр эрүүл энх, ажлын бүтээмж өндөр байж, байгууллагынхаа нэр хүндийг өргөх.

          2. Ажилтан бүрийн идэвхи чармайлт, итгэх итгэл, нэр хүнд, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх хүндэтгэлтэй байх

          3. Нэгдмэл удирдлага, арга зүйтэй байх.

          4. Хөгжлийн түүхэн замнал, хуримтлуулсан туршлагад үндэслэн тусламж үйлчилгээ нь нотолгоонд тулгуурласан үйлчлүүлэгч төвтэй, ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй байх

          5. Үйл ажиллагаа нь тогтвортой, үр дүнтэй, нээлттэй байх

 

 

 

 

АЖИЛЛАХ ЗАРЧИМ:

          Өндөр мэргэшсэн, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтэнээр хүний нөөцийг бүрдүүлэх

Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх

Үйл ажиллагаа нь үйлчлүүлэгч, олон нийтийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид тулгуурласан байх

 

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН  ЗАРЧИМ:

“ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁС: Нэгдсэн эмнэлгий эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ.

ШУДАРГА ЁС: Нэгдсэн эмнэлэг нь бүхий л үйл ажиллагаандаа голч, шударга, эмнэлгийн ажилтны ёс зүйн хэмхэмжээг баримтлан, бодит байдал болон нотолгоонд тулгуурласан судалгаа тооцоотой, аливаа үзэл суртлаас ангид байх зарчмыг баримтална.

НАЙДВАРТАЙ БАЙДАЛ: Нэгдсэн эмнэлэг нь өөрийнхөө үйл ажиллагааг иргэдээр байнга үнэлүүлж найдвартай үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэнэ.