Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          ИЛ ТОД БАЙДАЛ         Тайлан

БАЯНХОНГОР АЙМГИЙН Ц.МАГСАРЫН НЭРЭМЖИТ НЭГДСЭН

ЭМНЭЛГИЙН 2020 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

2020 оны 12 дугаар сарын 31                                                                        Дуурсах

Нэг. Зохион байгуулалтын талаар:

Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг эрүүл мэндийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, төрийн албаны тухай хууль, болон бусад хууль тогтоомж дүрэм журмын дагуу удирдан зохион байгуулж ЭМГ даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Нэгдсэн эмнэлэг нь удирдах зөвлөл, сувилахуй, чанар, халдвараас сэргийлэх хяналтын, санхүүгийн алба, эмэн эмчилгээний хороо, цус сэлбэлтийг зохицуулах зөвлөл, ёс зүйн хэсгийн хороо гэсэн 8 зөвлөл, алба, хороо ажиллаж, 14 тасаг нэгжид тасгийн эрхлэгч, 12 ахлах сувилагчидтай баг болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

2019 онд Нэгдсэн эмнэлгийн удирдах зөвлөлийн хурлыг 18 удаа хийж, үр дүнгийн урамшуулал, төрийн болон эрүүл мэндийн яамны шагналын тодорхойлолт, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, ажилчдын сахилга харицлагыг сайжруулах болон цаг үеийн байдлаар асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

Байгууллагын хэмжээнд 2019 оны 12 сарын 25-ны өдрийн байдлаар 454 өргөдөл, санал хүсэлт ирснийг хүлээн авч 99% шийдвэрлэлээ. Өргөдлийн дийлэнх нь:

  • Чөлөө авахын хүссэн 380 буюу 84%
  • Ажил хүссэн: 56 буюу 13%,
  • Тэтгэмж, тусламж хүссэн-10 буюу 2%,
  • Халамжийн тэтгэвэрт хамрагдахыг хүссэн-6 буюу 1% эзэлж байна.

ЭМГ-ын удирдлагын шуурхай хуралд НЭ-ийн тусламж үйлчилгээний чиглэлээр 14 хоногт хийсэн ажлын мэдээллийг танилцуулж ирсэн. /13 удаа/

Хоёр. Үндсэн үзүүлэлтийн талаар.

Эх хүүхдийн эрүүл мэндийн хүрээнд:

Үзүүлэлт

2018 он

2019 он

1

Нийт төрөлт

1866

1880

2

Амьд төрөлт

1877

1892

3

Амьгүй төрөлт

9

5

4

Нялхасын эндэгдэлийн түвшин

4.3

7.4

5

Перинаталь эндэгдэл

5.9

6.9

6

Ургийн гажиг

12

26

7

Кесар хагалгаа

442

402

8

Эхийн эндэгдэл

-

-

 

Тус нэгдсэн эмнэлэгт төрсөн нийт эхчүүдийн 62% нь сумдаас ирж төрсөн эхчүүд байна

 

Улсын дундаж

Перинаталь эндэгдэлийн түвшин-11

Нялхасын эндэгдэлийн түвшин-13.1

Аймгуудын дундаж

Перинаталь эндэгдэлийн түвшин-11

 Нялхасын эндэгдэлийн түвшин-13.3

                                                                                    стационарын хүрээнд:

 

 

   

Энэ онд нийт 12677 хүн хэвтэн эмчлүүлж нийт 82353 ор хоног ашиглаж дундаж ор хоног-6.5, орны фонд ашиглалт-276, орны эргэлт-43, Эдгэрэлтийн хувь-48 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс Дундаж ор хоног буурч бусад үзүүлэлт өссөн үзүүлэлттэй байна.

 

 

 

Нас баралтын 59 тохиолдолоос 43 тохиолдол нь эмгэг судлалын шинжилгээнд орсоноос үндсэн оношийн зөрүү 1 бүртгэгдсэн нь 2.3 хувьтай байна. Өнгөрсөн оны мөн үеэс нийт нас баралт буурсан боловч хоног болоогүй нас баралт өссөн үзүүлэлттэй байна

 

 

                    

 

Түргэн тусламжийн дуудлага

 

Нийт дуудлагаас 3.6 % осол гэмтлийн дуулага бүртгэгдсэн байна

Гурав. Хүний нөөцийн чиглэлээр

Нэгдсэн эмнэлэг нь 2019 онд тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдлыг сайжруулах, хүн амын дунд зонхилон  тохиолдож буй өвчлөл, эндэгдлийн  шалтгааныг тодорхойлж, зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх  үүднээс тус Нэгдсэн эмнэлэг нь эмчилгээний 10 тасаг, онош зүй, амбулатори, удирдлага санхүү бүртгэл, хангамж үйлчилгээний  гэсэн 14 нэгжид 362 эмч,  эмнэлгийн тусгай мэргэжилтэн,  ажилтан ажиллагсад, албан хаагч ажиллаж байна.

2018 -2019 орон тоо

 

2019 онд 36 ажилтан ажилд авсан. Үүнээс: төгсөлтийн дараах сургалтаас -7, гэрээгээр-2, түр гэрээтэй-27 Ажлаас гарсан-31. Үүнээс: хөдөлмөрийн гэрээ зөрчиж ажлаас халагдсан-2, шилжсэн-5, тэтгэвэрт гарсан-16, өөрийн хүсэлтээр болон түр гэрээтэй-8

 

 

Их эмч нарын мэргэшлийн зэрэг                Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн        мэргэшлийн зэрэг

    

Хүний нөөц, мэргэжлийн чадамж их эмч

 

Нийт 83 эмч                                                                  Хүний нөөцийн чадавхи

         

3.1. Хүний нөөцийг чадавхижуулах талаар

Төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагад тавигдах шаардлагын үнэлгээг ЭМХТ-д хүргүүлэн эмнэлзүйн сургагч багшаар 10 эмчийг бэлтгэсэн.

2019-2020 оны хичээлийн жилд эмнэлгийн үйлчлэгч, асрагч нараас “Туслах сувилагч” бэлтгэх 1 жилийн сургалтыг орон нутагтаа анх удаа зохион байгуулж, 16 туслах сувилагч суралцаж байна. /АШУҮИС-ГАА/

2019-2020 оны хичээлийн жилд сувилагчдын боловсролын шатлалыг ахиулах зорилгоор шаталсан “Бакалаврын боловсрол” олгох сургалтыг орон нутагтаа анх удаа зохион байгуулж, 15 сувилагч суралцаж байна.

2018-2019 оны хичээлийн жилд “Эрүүл мэндийн удирдлага”-аар магистрын боловсрол эзэмших сургалтанд 1 сувилагч суралцаж төгссөн.

Шинээр ажилд орсон эмч, сувилагч тусгай мэргэжилтэн, үйлчлэгч нарт тусгай сургалтын төлөвлөгөө боловсруулан халдвараас сэргийлэх, ХАБ, тусламж үйлчилгээний чиглэлээр сургалт хийж,  29 хүн хамрагдав

2019 онд багц цагийн биелэлт эмч нар 64%,  сувилагч 98% биелүүлсэн. 

Ажилчдад хууль эрх зүйн мэдлэг олгох зорилгоор эмч сувилагч, тусгай мэргэжилтэн, үйлчилгээний ажилчдад чиглэл чиглэлээр зөрчлийн тухай хуулийн сургалтыг аймгийн хууль зүйн хэлтэстэй хамтран зохион байгуулж, 3 удаа нийт 139 ажилтан хамрагдсан.

ГССҮТ-тэй хамтран зохион байгуулсан “Гэмтэл согогийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах нь” сэдэвт сургалтанд 86 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцсон

Баруун бүсийн сувилагчдын удирдлага манлайлал сургалт, анхдугаар чуулга уулзалтанд: сувилахуйн албаны дарга Д.Оюунчимэг Баянхонгор аймгийн сувилахуйн тусламж үйлчилгээ, хүний нөөцийн хангалт” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн. Мөн ахлах сувилагч Д.Ганчимэг, Эрдэнчимэг СЭМТөвийн ахлах сувилагч нар тус чуулганд оролцсон.

АШУҮИС-ийн Дархан-Уул салбар сургуультай хамтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хөгжлийн чиг хандлага” 2 багц, “Эрүүл мэнд ёс зүй, ёс суртахуун боловсролд” 1 багц цагийн сургалтанд 180 сувилагч, тусгай мэргэжилтэн

АШУҮИС-ийн сувилахуйн сургуультай хамтран зохион байгуулсан багш шавийн “Эрүүл мэндийн үнэлгээ” уулзалт сургалтанд 100

“Эрүүл мэндийн байгууллагын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын зорилтууд, амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтанд 4 сувилагч Аймгийн хууль зүйн хэлтсээс төрийн албаны тухай хууль, зөрчлийн тухай хууль зэргээр сургалт авч 150 гаруй ажилчид  

ЭМЯ-ны салбар зөвлөл, Монголын дотрын сувилагч нарын нийгэмлэгтэй хамтран “Мэргэжлийн сувилгаа цогц чадамж” 2 багц сургалт зохион байгуулж, 60 сувилагч хамрагдсан. “Ёс зүй, харилцаа” сэдэвт сургалтанд 110 сувилагч, тусгай мэргэжилтэн

“Ач” АУИС –ийн багш нарын нотолгоонд суурилсан анагаах ухаан сургалтанд 40 гаруй их эмч тус тус хамрагдсан.

Мөн томилолтоор 3-р шатлалд их эмч нар сургалтанд хамрагдаж багц цагаа биелүүлж байна. Багц цагийн биелэлт 80-90 хувьтай байна.

ХСХ-ын чиглэлээр эрүүл мэндийн ажилтаны мэдлэг, хандлага, ХСХА-ны сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулан 2019.03.12- 03.15-ны өдрүүдэд нийт тасаг нэгжүүдийг хамруулж сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд нийт тасгийн 186 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.

ГУИС-ийн сувилахуйн шаталсан бакалаврын орон нутгийн ангид тархвар судлагч Х.Цэдэвсүрэн, ахлах сувилагч Э.Цэнгэлмаа, сувилагч Б.Хандсүрэн, Э.Цэрэндэжид, П.Ичинхорлоо, Д.Цэцэгмаа   нар амжилттай суралцаж төгссөн.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагчийн оролцоо анхдугаар чуулга уулзалтанд Д.Оюунчимэг, сувилагч А.Алгирмаа, Б.Тогосмаа нар INC2019 ”Nursing ethics and diversity of leadership” Д.Оюунчимэг, сувилагч А.Алгирмаа  нар оролцсон.

INC 2019 ”Nursing ethics and diversity of leadership” номонд Ахлах сувилагч Э.Цэнгэлмаа, Сувилагч Д.Цэцэгмаа нарын “ Уналт таталт өвчний үе дэх гэмтлийн эрсдэлийг эмийн эмчилгээний дэглэмтэй уялдуулан үнэлэх нь” илтгэл англи, монгол хэлээр хэвлэгдсэн.

ОУСӨ-ийг  тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд АШУҮИС-н сувилахуйн сургуультай хамтран “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” багш шавийн эрдмийн уулзалт, сургалт  зохион байгуулж, нэгдсэн эмнэлэг, СЭМТ, СДЭ, ӨЭМТ-ийн 170 гаруй сувилагч, тусгай мэргэжилтэн оролцсон.

“Баянхонгор аймгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлийг сувилахуй 2020 зөвлөлдөх уулзалтанд танилцуулсан.

Зөвлөлдөх уулзалтын үеэр ЗГ-ын хүрээнд   шийдвэрлүүлэх асуудлыг боловсруулахад багаар хамтран ажилласан.

Төрийн сан, байгууллага, хувийн зардлаар суралцсан ажилчдад 3-6 сарын хугацаатай суралцахад цалинг 100 хувь олгох, 6-дээш сар бол цалинг 50 хувь олгохоор дотоод журамд тусгасаны дагуу.

3.2.Төрийн сангийн зардлаар төрөлжсөн мэргэшилээр:

Ц.Жаргалсайхан - Эмэгтэйчүүдийн мэс засал, Л.Алтанзаяа-Эх барих эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг .Гэрэлмаа-Гемодиализ, Ж.Дулмаа-Дурангийн дээшлүүлэх, Төрийн сан, байгууллага, хувийн зардлаар суралцсан ажилчдад 3-6 сарын хугацаатай суралцахад цалинг 100 хувь олгох, 6-дээш сар бол цалинг 50 хувь олгохоор дотоод журамд тусгасаны дагуу

Б.Мөнхцэцэг, Б.Даваасүрэн- нярайн сувилахуй, Г.Оюунэрдэнэ, Үүрцайх. - Хүүхдийн сувилахуй, Халдвартын сувилагчийн мэргэжил олгох сургалтанд Ц.Оюунчулуун, Арьсны сувилагчийн мэргэжил олгох сургалтанд: Б.Должинсүрэн, Сэтгэцийн сувилахуйн мэргэжил олгох сургалтанд: Б.Тогосмаа нар
Б.Мөнхцэцэг, Б.Даваасүрэн- нярайн сувилахуй, Г.Оюунэрдэнэ, Үүрцайх. - Хүүхдийн сувилахуй, Халдвартын сувилагчийн мэргэжил олгох сургалтанд Ц.Оюунчулуун
Арьсны сувилагчийн мэргэжил олгох сургалтанд: Б.Должинсүрэн

3.3. “Инээмсэглэл эерэг хандлага” жилийн хүрээнд  ёс зүй, харилцаа хандлагын талаар  хийсэн ажил.

Эмнэлгийн дэргэдэх ёс зүйн хэсгийн хороо нь 2019 онд 2 удаа хуралдаж 5 өргөдөл гомдол ирснээс 4 гомдлыг ярилцаж эвлэрүүлэн зуучлах байдлаар шийдвэрлэсэн.

Харилцааны ур чадвар, үйлчүүлэгч эмнэлгийн мэргэжилтэн хоорондоо хэрхэн харилцах талаар амбулаторийн LED  дэлгэцээр шторк явуулж үйлчлүүлэгч, ажилтны хоорондын харилцааг сайжруулах нөлөөллийн ажлыг тасралтгүй явуулж байна.

Нэгдсэн эмнэлгийн 14 тасаг нэгжид ёс зүйн алдаа зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулж ажилласан.

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Инээмсэглэл эерэг хандлага” уриан дор сувилахуйн албатай хамтран “Эмч тандаа  баярлалаа” талархалын аяныг 2019 оны 03 сарын 18-25-ны хооронд “Сувилагчдаа баярлалаа” аяныг чанарын албатай хамтран 2019 оны 04 дүгээр сарын 10-20 хооронд тус тус дараах хэлбэрээр зохион байгууллаа. Талархалын хайрцаг, захидал, утас, Facebook хаягаар авсан саналуудыг нэгтгэн хамгийн олон талархалын үг, захидал хүлээн авсан эмч, сувилагчийг 1-3 байр эзлүүлж тус тус шагнаж урамшуулсан.

1-р байрыг О.Батаа / мэдрэлийн их эмч/

2-р байрыг Б.Мөнхжаргал / Эх барих, эмэгтэйчүүдийн эмч/

3-р байрыг Ж.Дулмаа / дурангийн их эмч/

Аймгийн Эрүүл Мэндийн Салбарын хэмжээнд ард иргэдийн дунд “Сувилагчдаа баярлалаа” талархалын 1 сарын аян зохион явуулж, мэдрэлийн тасгийн сувилагч Ч.Батсумъяа “Тэргүүн байр эзэлж цалингийн 30%, амбулаторийн тасгийн сувилагч П.Туул “Дэд” байр эзэлж цалингийн 20%, мэдрэлийн тасгийн сувилагч Б.Цагаан “Гутгаар” байр эзэлж цалингийн 10%-р 1 сар урамшуулсан

3.4. Шагнал урамшуулал

Төрийн дээд одон, медиалиар:Хөдөлмарийн гавьяаны улаан тугийн одон”-гоор  их эмч Д.Цэрэнхорлоо, М.Эрдэнэчимэг.

“Алтан гадас” одонгоор их эмч Ц.Бат-Очир, сувилахуйн албаны дарга Д.Оюунчимэг, сувилагч Ц.Эрдэнээ, Б.Даариймаа.

“Хөдөлмөрийн хүндэт” медиалиар их эмч С.Эрдэнэчулуун, ахлах сувилагч Л.Батгэрэл, сувилагч З.Байгаль, рентген техникч Б.Пүрэвээ

ЭМС-ын шагналаар: ЭХТА цол, тэмдэгээр их эмч Г.Лхамаахлагвий Д.Жүгдэрнамжил,  Н.Эрчулуун, А.Уранчимэг, сувилагч Б.Хандсүрэн, А.Маяасүрэн сантехникч Т.Болдбаатар, Д.Дэмбэрэл, тогооч Р.Сүрэн Д.Түмэнжаргал, жолооч Л.Пүрэвсамбуу.

ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр: их эмч Т.Мөнхтулга, Б.Лхамсүрэн техникч Б.Очирсүрэн, үйлчлэгч Ж.Цэцэгээ, Д.Цэдэвсүрэн сувиалгч Н.Батчимэг, Ч.Батсумъяа, Д.Батзаяа Д.Оюунгэрэл, Б.Нансалмаа, Г.Цогзолмаа нар

АЗД, ИТХ болон бусад шагналаар:  сувилагч С.Цэрэнсанги, С.Чимэгсайхан, Г.Оюунбилэг, Д.Батзаяа, Б.Батаа, М.Батгомбо, М.Оюундаваа, Б.Мэндбаяр,  техникч П.Баттүвшин нярав С.Ариунжаргал, үйлчлэгч Ч.Сэр- Од, жолооч  Д.Гэндэнсүрэн нар.

Дөрөв. Ажилчдын нийгмийн баталгаа

Гадаад оронд түр хугацаагаар ажиллах боломж бүрдсэн сувилагч, тусгай мэргэжилтний цалингүй чөлөө олголт, ажлын байрыг хадгалах заалтын хүрээнд 2019 онд 2 их эмч, 1 тусгай мэргэжилтэн БНСУ-д ажилласан.

Эрдэм шинжилгээ судалгааны ажилд амжилттай оролцож эхний 4-н байр эзэлсэн 8 сувилагч, тусгай мэргэжилтнийг байгууллагаас 1 сарын үндсэн цалингийн 10-30%-р шагнаж урамшуулсан. Үүнд:

Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч Г.Ариунаа, сувтлагч Г.Даваасүрэн нарыг үндсэн цалингийн 30%-р 1 сар.

Удирдлага, санхүү, бүртгэлийн тасгийн бага эмч Л.Санжааханд, ахлах сувилагч Д.Ганцэцэг нарыг үндсэн цалингийн 20%-р 1 сар.

Амбулаторийн тасгийн сувилагч П.Туул, Б.Өнөрчимэг  нарыг  үндсэн цалингийн 15%-р 1 сар.Мэдрэлийн тасгийн ахлах сувилагч Э.Цэнгэлмаа, хөнгөвчлөх тасгийн сувилагч Д.Цэцэгмаа нарыг үндсэн цалингийн 10%-р тус тус урамшуулсан.ГУИС-н шаталсан бакалаврын ангид суралцагч 6 сувилагчид төгсөлтийн шалгалт, хичээлийн үеэр цалинтай чөлөө олгож, дэмжлэг үзүүлсэн. Эмч, ажилчдын томилолтын зардалд 18.337.000 төгрөг зарцуулсан. ХНХС, Сангийн Сайдын хамтарсан 1996 оны 63/104 тоот тушаалаар “Түгээмэл мэргэжлийн болон үйлчилгээний ажилчдын ажлыг сар бүр дүгнэн ур чадварын нэмэгдэл” цалингийн  25 хүртэл хувиар олгож, үүнд нийт 84 хүнд 89.976.592 төгрөг зарцууллаа

Хэвийн бус нөхцөлд ажилладаг 97  хүнд хор саармагжуулах бүтээгдэхүүн ажлын байранд, ажлын цагаар сүү, чацаргана өгч хэвшсэн бөгөөд үүнд 153.422.970  төгрөг

Шаргалжуут рашаан сувилалд нийт 14 ажилтныг 2 талын замын зардлыг байгууллагаас гаргаж амруулсан.

Эмнэлгийн ажилчдын  хэвтэн эмчлүүлэх өрөөнд 2019 онд 25 хүн эмчлүүлсэн байна.

Ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэлд: 55.565.105 төгрөг

ОУ-ын эх баригчдын өдөрлөгт- 550.000₮

Амилуулах тусламжийн ур чадварын уралдааны урамшуулалд -450.00₮

Мэс заслын 65 жилийн ойд -750.000₮

Ахмад настанд хүндэтгэл үзүүлэхэд-1.100.000₮

Алтан хонх АХА тэмцээний урамшуулалд-60000₮

Дархлаажуулалтанд боомын вакцинд 60 хүн, тарваган тахлын вакцинд 100 хүн, томуугийн вакцинд 200 хүн, В вируст гепатитын эсрэг вакцины 3 тунд 123 хүнийг хамруулж дүн мэдээг ЭМГ болон ЗӨСТөврүү хүргүүлсэн.

Идэвхтэй илрүүлэг шинжилгээнд / MRSA/  нийт  112 àæèëòàí хамрагдаж  MRSA èëðýýã¿é

Шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилчдыг В, С вирус, сүрьеэ, ХДХВ, Тэмбүү-н шинжилгээнд бүрэн хамруулж 2016-2019 оны нэгдсэн мэдээллийн сантай болсон.

Нэмэлтээр захиалга өгч  В гепатитын вакциныг 1дэх тун 46 хүнд , 2 дах тун 40 хүн , 3 дах тунг  3 сард хийгдэнэ.

Бүх тасаг нэгжийн ажилчдад томуугаас урдьчилан сэргийлэх зорилгоор:

Витаминжуулалт-1,8 сая

Ажилчдыг витамин Д-ээр хангах-5.2 сая

Витамин Д давтан тоолох-15 сая

Томуугийн вакцин зэрэгт бүрэн хамруулан мөн холбогдох эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуураар ханган ажиллаж байна

200 сувилагч, тусгай мэргэжилтнүүдэд 7.700.000 төгрөгний ажлын дулаан хувцас, жолооч, сантехникийн ажилчдын ажлын хувцасанд 1.809.500 төгрөг зарцуулсан байна.

Тав. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах чиглэлээр.

Чанарын алба жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт-92,5%, аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагын биелэлт-80,5%, Эрүүл мэндийн яамны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн зөвлөмжийн хэрэгжилт-85,5%, Глаболь сангийн дэмжлэгт үнэлгээний дагуу үйл ажиллагааны  төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн биелэлтийг тооцон ажиллаж ирлээ.

2019 онд чанарын албаны хурлыг 3 удаа, Төрөх эмэгтэйчүүдийн тасгийн эмч ажилчидтай 2 удаа чанарын өргөтгөсөн хурлыг зохион байгууллаа.

Эмгэг судлал, эмнэл зүйн бага хурлаар дараах тохиолдолуудыг хэлэлцсэн.

2019 онд аймгийн хэмжээнд:

  • Эндсэн амьгүй төрөлт-6,
  • Нярайн эндэгдэл-5,
  • насны хүүхдийн эндэгдэл-9,
  • 1-5 насны хүүхдийн тохиолдол-5,
  • Эхний  7 хоногтой нярайн эндэгдэл-3,
  • 8 хоногтойгоос 1 хүртэл насны эндэгдэл-5

Аймгийн хэмжээнд:

  • Гэрийн төрөлт-3 тохиолдол,
  • Бууцагаан сум болон Нэгдсэн эмнэлэгт гарсан эхийн ноцтой хүндрэл- 3
  • СЭМБ-д  хоног болоогүй нас баралт -5,
  • НЭ-т  хоног болоогүй нас баралт -6, Бусад  нас баралт -2

Нийт 52 тохиолдлыг эмгэг судлал, эмнэл зүйн бага хурлаар хэлэлцэн хийж, 3 удаагийн зөвлөмж гаргаж, эмч нарт танилцуулсан.

Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Эмнэлгийн хэмжээнд мөрдөх стандарт, удирдамжийн жагсаалтыг шинэчлэн гарган баталгаажуулж, аймгийн Хэмжил зүйн газраас эмчилгээ оношилгооны 62 ширхэг 543,000 төгрөгний стандарт худалдан авч хангасан.

Энэ онд шинээр мэс заслын өвчний -10, ЯТТ-3, эх барих эмэгтэйчүүдийн -1, лабораторийн үйл ажиллагаатай холбоотой 7 СА зааварчилгаа, удирдамж шинээр боловсруулан баталгаажуулсан байна.

Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Эмнэлгийн хэмжээнд мөрдөх стандарт, удирдамжийн жагсаалтыг шинэчлэн гарган баталгаажуулж, аймгийн Хэмжил зүйн газраас эмчилгээ оношилгооны 62 ширхэг 543,000 төгрөгний стандарт худалдан авч хангасан.

ЭМС-ын 2012 оны 274 тоот тушаалын дагуу,  өвчний түүх-490, амбулаториор эмчлүүлэгсдийн карт-24, сувилахуйн тусламж үйлчилгээнд-183 удаа ижил мэргэжилтний үзлэг хийсэн. “Ижил мэргэжилтний үзлэг хийх хэлэлцүүлэг”-ийг 1 удаа нийт эмч нарын дунд зохион байгуулан 36 эмч, мэргэжилтэн хамрагдсан 

Дотрын тасгийн эмч болон дотрын тасагт жижүүрт гардаг эмч нарын дунд дотрын тасгийн тусламж үйлчилгээний талаар хэлэлцүүлэг зохион байгуулан тасагт хэвтэн эмчлүүлэх өвчний жагсаалт босго үзүүлэлт, холбогдох шинжилгээг бүрдүүлэх талаар журам боловсруулан баталгаажуулсан.

Мөн тасагт “Тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад туслах сувилагчийн үүрэг оролцоо” сэдэвт чанарын өдөрлөгийг хийсэн. Өдөрлөгт 13 тасаг нэгжийн 50 гаруй эмч эмнэлэгийн мэргэжилтэнгүүд  хамрагдсан. Энэ ажил нь эмчлүүлэгчийн асаргаа сувилгааг гардан хийх, үйлчлүүлэгчдэд аюулгүй тусламж үйлчилгээ авах орчин нөхцлийг сайжирсан сайн талтай байлаа.

Мэс заслын эмч нарын дунд Мэс заслын дараах хүндрэлээр хэлэлцүүлэг хийсэн.

Чанар аюулгүй байдлын талаар сургалт

ХХҮГ, ОБГ зэрэг гадны байгууллагатай хамтарсан эрсдлийн талаарх сургалт 3 удаа  127 хүнд

“Чанарын менежмент”, “Чанар аюулгүй байдал”, “ЭТҮ-д гарсан тохиолдолд хийсэн дүгнэлт”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа, тохиолдол” зэрэг сургалтуудыг  чанарын багийн гишүүд, эмч, мэргэжилтэн, ажилчдад 7 удаагийн 249 хүнд хийсэн байна.

2019 оны Дэлхийн эмч  нарын өдрийг тохиолдуулан эмч нарын дунд онол практикийн бага хурал зохион байгуулан 10 илтгэл хэлэлцүүлснээс эс судлаач эмч Б.Ууганжаргалын “Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн дундах умайн хүзүүний эс судлалын шинжилгээний дүнг үнэлэх нь” сэдэвт илтгэл 1-р байранд, ерөнхий эмч Н.Баттогтохын “Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хийгдсэн дурангийн хагалгааны үр дүн” сэдэвт илтгэл 2-р байранд, сэтгэцийн их эмч Б.Мөнхсүлд, Ц.Цэцэгмаа нарын “Баянхонгор аймгийн иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал” сэдэвт илтгэл 3-р байранд, ЯТТ-ын их эмч Д.Өлзийсайхан, Н.Цэрэнпагма нарын “Түлэгдэлт үүсгэх хүчин зүйлсийн эрсдлийн үнэлгээ” сэдэвт илтгэлүүд шалгарсан.

2019 онд нийт 11 алдаа тохиолдол бүртгэгдснээс гадаад алдаа -2, дотоод алдаа-9.  Төрлөөр нь ангилбал:

Эмнэл зүйн алдаа- 9, эмнэл зүйн бус алдаа-1, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой алдаа -1 бүртгэгдсэн байна.

ЯТ, төрөх, халдварт, хүүхэд, хөнгөвчлөх эмчилгээ ЭЭТГ-ийн тасгууд бүртгэгдсэн тохиолдол дээр суурилан СОРЕ сургалт хийж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган дахин алдаа гаргахаас сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Чанарын албанаас Мэс заслын-4, Хүүхдийн -1, Уламжлалт эмчилгээний-1, Дотрын -3 нийт 9 өвчтний түүхэнд итгэмжит лавлагаа хийж, дүгнэлт гарган холбогдох газарт хүргүүлсэн байгаа.

Стандарт хэрэгжилт Төрөлжсөн сувилахуйн тусламж үйлчилгээний стандарт, удирдамжийн хэрэгжилт

Лабораторийн шинжилгээний чанар, баталгаажилт   /шинжилгээний дотоод хяналт, гадаад үнэлгээ/

Онош зүйн тасагт Глобал сан-1,  ХӨСҮТ-ийн  БЗДХ-ын   хяналт үнэлгээ-2, ЭМЯ  болон  “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн  хяналт үнэлгээ- 1,  Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс-1, нийт - 4 удаагийн дэмжлэгт хяналт үнэлгээ хийгдсэн.

Хяналтын үнэлгээгээр ДОХ Тэмбүүгийн эргэлзээтэй шинжилгээг бүрэн автомат анализотор Е411 аппарат дээр хийж баталгаажуулан серологи шинжилгээ их эмчийн хяналтгүй хийгдэн алдаа  бүртгэгдсэн тул Нян судлалын их эмч Г.Анхбаярыг сургалтанд хамруулсан.

Заг хүйтэн өвчний нян судалын өсгөврийн баталгаажуулах шинжилгээг 2019 оны 06-сараас 8 удаа өсгөвөрөөр баталгаажуулж, улирал бүрт ХӨСҮТ-т гадаад чанарын хяналтанд 2 удаа тухайн шинжилгээнүүдээр хамрагдсан ба тухай бүрт онош зөрөөгүй батлагдсан байна

Онош зүйн тасагт Глобал сан-1,  ХӨСҮТ-ийн  БЗДХ-ын   хяналт үнэлгээ-2, ЭМЯ  болон  “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн  хяналт үнэлгээ- 1, Эмгэг Судлалын Үндэсний Төвөөс-1, нийт - 4 удаагийн дэмжлэгт хяналт үнэлгээ хийгдсэн.

Хяналтын үнэлгээгээр ДОХ Тэмбүүгийн эргэлзээтэй шинжилгээг бүрэн автомат анализотор Е411 аппарат дээр хийж баталгаажуулан серологи шинжилгээ их эмчийн хяналтгүй хийгдэн алдаа  бүртгэгдсэн тул Нян судлалын их эмч Г. Анхбаярыг сургалтанд хамруулсан.

Заг хүйтэн өвчний нян судалын өсгөврийн баталгаажуулах шинжилгээг  2019 оны 06-сараас 8 удаа өсгөвөрөөр баталгаажуулж, улирал бүрт ХӨСҮТ-т гадаад чанарын хяналтанд 2 удаа тухайн шинжилгээнүүдээр хамрагдсан ба тухай бүрт онош зөрөөгүй батлагдсан байна

БЗДХ-ийн шинжилгээний /серологийн/ СА заавар шинээр 5 боловсруулан баталгаажуулсан. 

Нян судлалын эмч, лаборант М.Цэрэннадмид, Д.Саранзаяа, Б.Цолмон  нарыг ХӨСҮТ –т  ажлын байрны сургалтанд хамруулан мэргэшүүлэн дадлагажуулж, шинжилгээний хариуны бодит байдлыг ханган ажилласан.

НЭ–ийн зүгээс яаралтай өсгөвөр шинжилгээнд шаардлагатай тендерт захиалаад нийлүүлэгдээгүй байгаа урвалж бодис тэжээлийг зохих хэмд зөв хадгалан тээвэрлэхэд термостат зориулалтын савны ханган нийлүүлэлтийг асуудлы 2019 онд 3822 үйлчлүүлэгчээс сэтгэл ханамжийн судалгаа авч, эерэг сэтгэл ханамж -87,2%.

Сэтгэл ханамжийн судалгаанд давхардсан тоогоор 51 асуудал гарч,  шийдвэрлэн ажиллаж байна.

Цаашид гадна талбайн тохижилт, гэрэлтүүлэг, ХБИ-д зориулсан орчин нөхцөл, үйлчилгээг сайжруулах, шинжилгээний өрөө болон хүлээлгийн өрөөнд агаар сэлгэгч тавих, ариун цэврийн өрөөг тохижуулах, угаагуурын тоо олшруулах, халуун усаар хангах, эмч ажилчдын харилцаа хандлагыг сайжруулах зэрэг асуудлуудад анхаарах хэрэгтэй байна.

Мөн өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой засвар үйлчилгээний асуудлыг иргэдээс хөндөж гаргасан байна  шийдвэрлэсэн

Эмч, ажилчид судалгаанд 129 хамрагдсан. Сэтгэл ханамж-62,1%-тай гарсан байна. Эмч, эмнэлгийн ажилчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаагаар гарсан асуудлууд:

  • Чанартай сэтгэл ханамжтай, шинэ технологи нэвтрүүлсэн ажилчдад урамшуулал олгох
  • Ажилчдад зориулсан спортын заалтай болох
  • Ажлын байрны нөхцлийг сайжруулах
  • Хийсэн ажлыг бодитой дүгнэж урамшуулах, ажлын ачаалалыг жигд хуваарьлах, цалин нэмэгдүүлэх
  • Эмч эмнэлгийн ажилчдын ёс зүй, харилцаа хандлагыг нэн даруй сайжруулах, бие биеэ хүндэтгэдэг ёс зүйтэй байх,  ажлын байрны стресс дарамтгүй эвсэг хамт олон байх.
  • Ил тод зарчмыг баримтлан ажиллах
  •  Ажилчдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг сайжруулахад анхаарах зэрэг асуудлууд гарч, цаашид анхаарч ажиллах хэрэгтэй байгаа.

Тасаг нэгжүүдийн санал хүсэлтийн хайрцаг болон санал хүсэлтийн дэвтэрээр нийт-1143 хүн сэтгэгдэл, санал хүсэлт ирснээс:

  • Эмнэлгийн эмч мэргэжилтний харилцаа хандлагатай холбоотой -16 ба 1.3%
  • Эмнэлгийн орчин нөхцөлтэй холбоотой-29 ба 2.5%
  • Амбулаторийн эмч нарын хүлээгдэл, лабораторийн үйл ажиллагаатай холбоотой -43 ба 3.7% асуудал гарсан байна

Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар сайжруулах “Эмнэл зүйн  хэлэлцүүлэг”, “COPЕ” дасгалаар ажилласан талаар

Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хими эмчилгээний үеийн хяналт, дуслын шахуургын тохироонд үнэлгээ хийж багаар ажилласан. Тохиолдолыг  гадаад, дотоод гэж 2 ангилан бүртгэж, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлсэн.  Нийт 5 тохиолдол, үүнээс дотоод тохиолдол-4, гадаад тохиолдол-1 бүртгэж ажлын байранд фокус бүлгийн ярилцлага хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн

Хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдэд үзүүлсэн асаргаа, сувилгаанд үнэлгээ хяналт хийж, үр дүнг тооцон мэргэжил арга зүйгээр ханган ажилласан. 76 хүнд, хүндэвтэр эмчлүүлэгчид төрөлжсөн болон ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, багаар хамтран ажиллаж, хүндрэлээс сэргийлсэн.

ЭМГ-ын ЭТХ-ийн сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэнд 7 хоногийн 5 дах өдөр бүр тасгуудын 639 хүнд эмчлүүлэгчийн мэдээг нэгтгэн өгч, дүгнэлт хийж, мэдээллээр ханган хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог сайжруулсан.

Арга зүйч нар хуваарийн дагуу тасаг, нэгжүүдэд хяналт үнэлгээ хийж, илэрсэн дутагдал, тохиолдолд зөвлөмж бичиж өгсөн. Нийт 31 зөвлөмж өгсөн.           

УНТЭ-ийн сувилахуйн алба, ариутгалын тасгийн үйл ажиллагаатай танилцан “Цахим сувилгааны түүх” бичих арга зүйн туршлагаас суралцсан

ЭМГ-тай хамтран Хүрээмарал СЭМТ-ийн сувилагч нарыг дадлагажуулах сургалтын төлөвлөгөө гарган ажлын 5 хоног сувилахуйн арга зүйч Ц.Баянхишиг ажиллаж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөв

Зургаа. Халдвараас сэргийлэх хяналтын чиглэлээр

ХСХА-нд 2019 онд 10 чиглэлээр 64 ажлыг төлөвлөн ажилласан. Төлөвлөгөөнөөс хийгдээгүй 4  ажил, хэрэгжилт 93%-тай байна.

Халдвар хяналтын чиглэлээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэнд дотоодод хийгдэх хяналт үнэлгээг хуваарийн дагуу   456 удаа хийж 200  гаруй зөрчил дутагдлыг илрүүлэн, хяналт үнэлгээгээр гарсан алдаа зөрчлийг тасгийн эрхлэгч, ахлах сувилагч нарт хэлж арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан

Шинжилгээтэй хийгдсэн хяналт үнэлгээ

ХСХАлбанаас гаргасан хуваарийн дагуу тасаг нэгжүүдээс орчны  эð¿¿ë ç¿éн øèíæèëãýýг хийж бохирдол өндөр гарсан тохиолдолд халдвар хяналтын шаардлагаар давтан шинжилгээ авч ажилласан. Нийт 1314 цэгээс арчдас авч шинжилснээс 25 цэгт буюу 1,9% бохирдолтой байгаа нь урьд онуудаас бохирдлын хэмжээ нь буурч цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн чанар сайжирсан байна.

Илэрсэн үүсгэгч нэрээр                                    Эрүүл зүйн шинжилгээний                бохирдолын хувь /сүүлийн 7 жилээр/

                                    

   Àðèóтгалын  чанарыг хяналт

       ХСХА-с гаргасан  хуваарийн дагуу төрөх эмэгтэйчүүдийн тасаг, мэс заслын тасаг,  эрчимт, ЯТТ, мэс засал, шүд, ЧХХ, эмэгтэйчүүдийн кабинетууд, ЦСТөв, эмийн сан зэрэг  тасаг нэгжүүдээс   ариутгасан  ариун багаж материалаас 70 сорьцноос нян судлалын шинжилгээг хийхэд 100% óðãàëòã¿é ариун гарсан.

Аðèóòãàëûí ÷àíàðын  химийн хяналтыг 36314 удаа, ариутгалын  дотоодын  хийгдсэн хяналт 7369 удаа хийсэн байна.

Эрүүл мэндийн ажилтан цусаар дамжих халдварын эрсдэлд өртсөн     тохиолдолд халдвар судлаач эмчид мэдээлж өртөлтийн дараах сэргийлэлтийн арга хэмжээг авч ажиллаж байна.

                    

Сувилахуйн албаны сургалтын төлөвлөгөөнд орсны дагуу ЭМС-ын А/288 тоот тушаалын 3-р хавсралтаар сувилагч, тусгай мэргэжилтэнүүдэд 1 удаагийн сургалтыг нийт 18 хүнд хийсэн.

“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангах” арга аргачлал сургалтыг  Халдварт, ЯТТасгийн эмч сувилагч нар бусад тасгуудад ажлын байранд нь дадлага сургалтыг хийсэн.

Тарваган тахал өвчний эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэлт сургалтыг их эмч Б. Нямдаваа үйлчилгээний 30 ажилтанд орсон.

ЭМГ-аас ирсэн хүсэлтийн дагуу  хөтөлбөр боловсруулан ХСХ-ын  дадлага сургалтыг Сумдын ахлах сувилагч нарт хийж, 17  хүн хамрагдсан.

Эмнэлгийн эмч ажилтнуудыг “Халдварт өртөх эрсдлээс сэргийлэх” 2 сарын аян

Эмнэлгийн ажилчдыг халдварт өртөх эрсдлээс сэргийлэх зорилгоор 5 чиглэлээр 20 ажлыг төлөвлөн 2 сарын аянг зохион байгуулан ажилласан.

Төлөвлөгөөний хүрээнд  сургалтуудыг зохион байгуулж   207 хүн хамрагдсан.

Үйлчлэгч нарыг “Халдварт өртөх эрсдлээс сэргийлэх, мэдлэг хандлагыг сайжруулж,  багаар ажиллах чадварт суралцуулах” зорилгоор  ур чадварын тэмцээнийг  амжилттай зохион байгуулсан.

Долоо. Эмэн эмчилгээг зохицуулах хороо

Эмэн эмчилгээг зохицуулах хороо нь Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны А/99 тоот тушаалаар зохицуулах хорооны бүрэлдэхүүн ажиллах журам батлуулан, ЭМС-ын 2014 оны 336-р тушаалын дагуу жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан 22 ажил төлөвлөн бусад алба зөвлөлтэй хамтран 3 удаагийн хуралаар хэлэлцэн сар, улирлаар дүгнэн төлөвлөгөөний биелэлт 89%-тай ажиллаа үйл ажиллагаа.

ЭМС-ын 2019 оны 09 сарын 07-ны А/414 тоот тушаал батлагдаж ЭЭЗХ-ны ажиллах журам шинэчлэгдсэнээр эмч эмнэлгийн ажилчдад мэдээлэл хийж  “Антибиотикийн дэд хороо”-г шинэчлэн батлуулж, ажиллах журам боловсруулан төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Тасаг нэгжүүдээс эм, эмнэлгийн хэрэгслийн санал авч төсөвт өртөгтөө багтаан нээлттэй тендер зарлаж нийт 39 багцаас 13 багц дахин зарлагдаж 23 эм ханган нийлүүлэх байгууллагатай  1 тэрбум 372 сая 750 мянган төгрөгний гэрээ хийж 2019 онд 1 тэрбум 395 сая 796 мянган төгрөгний эм эмнэлгийн хэрэгсэл худалдан  авлаа.

Эмийн хангамж хүртээмжийн талаар:

Нэгдсэн эмнэлгийн тасгуудын 2019 оны эмийн төсвийн хуваарийг оны эхэнд батлуулж тасаг нэгжид танилцуулж зөвлөмж өгсөн. Хуваарилалт:

  • Эм, тариа /572,4 сая/-41.7%
  • Эмнэлгийн хэрэгсэл /247,2/-18,0%
  • Оношлогоонд /322,4 сая/-23,5%
  • Гемодиализ /152,1 сая/-11,1%
  • Ариутгал, халдваргүйтгэл /38,9/-2,8%
  • Шүдний материал /38,9/-2,9%

Нийт эмийн төсөв 1 тэрбум 372,7сая төгрөг төсөвлөсөн.

2019 онд шинээр эмчилгээ үйлчилгээнд

  • хэвлийн диализийн уусмал шинээр эмчилгээ үйлчилгээнд нэвтэрсэн бөгөөд 2 иргэнд 14,756,000 уусмал
  • Мэс заслын Гэмтлийн эмчилгээнд 5,440,000 төгрөгийн хадаас
  • Дурангийн мэс заслын эмчилгээ 2018 оноос хийгдэж байгаа бөгөөд энэ онд 12,135,800 төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл авсан.
  • 2018 онд өөрөөс хэрэглэсэн эмийн үнэ 9 иргэнд 1,616,742 төгрөгийг буцаан олгуулсан бол 2019 онд 11 иргэнд 1,973,620 төгрөгийг буцаан олгоод байна.

Төлбөрийг нь төр хариуцах эм 2018 онд 141 иргэнд 3,9 сая төгрөгний эм олгосон бөгөөд 2019 онд 253 иргэнд журмын дагуу 5,9 сая төгрөгийн эм олгосон.

Эмийн зохистой хэрэглээ,  хадгалалт, зарцуулалт, гадаад, дотоод хяналтын талаар

  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хугацаа, хадгалах горим
  • Эмийн гаж нөлөөний ноцтой зөрчилүүд / фентанил, пенициллин Ж, морфин, трамадол/
  • Эмийн тун, хэмжээ, нэршил
  • Эмийн захиалга, түүвэр
  • Антибиотикийн заалт
  • Нян ЭМС-ын 68-р тушаалын хэрэгжилт
  • Жорын стандарт мөрдөлт, Эмчилгээний стандарт г.м ажлуудын хүрээнд тухай бүр арга хэмжээ авч ажиллаа.

2019 онд эмийн гаж нөлөө 4 бүртгэгдсэн бөгөөд урд онуудтай харьцуулан судлахад  үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хийсэн сургалтын үр дүнд гаж нөлөөний мэдээлэлт нэмэгдэж байгаа нь сургалтын үр дүнтэй холбоотой юм шинжилгээний хариуны үндэслэл

Тасгуудын 2019 оны 11 сарын эмийн зарцуулалт

 

 

 

 

Эмийн зарцуулалт

2018 оны 11 сарын байдлаар нэг хэвтэн эмчлүүлэгчид дунджаар 74,587 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээ оношлогоонд 45,000 төгрөгийн урвалжийн зардал нийт 119,587 төгрөг зарцуулсан байна.

2019 оны 11 сарын байдлаар нэг хэвтэн эмчлүүлэгчид дунджаар  86,343 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээ оношлогоонд 51,000 төгрөгийн урвалжийн зардал нийт 137,343 төгрөг зарцуулсан байгаа нь урд оноос 17,756  төгрөгийн өсөлттэй байна.

 

ЭМС-ын А/414 тоот тушаалын хэрэгжилт 89%

ЗШЭ-ийн хангалт-84%

ЗШЭ-ийн 2-р шатлалд баримтлалт-

Эмийн төсвийн зарцуулалт-100%

Хуваарьт төсөвтөө багтаан ажилласан: Хүүхэд, уламжлалт, мэдрэл, халдварт, арьс, өдөр, ятт, гемодиализ, хангамж эдгээр тасаг хамт олонд баяр хүргэе

 

Найм. Цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Тухайн онд 243 нэгж бүхэл цус цуглуулж, шинжилгээгээр 7 нэгж цус хасагдаж нийт 236 нэгж цус үйлдвэрт тэнцсэн байна.  Үйлдвэрт тэнцсэн цуснаас:

  • Даршилсан улаан эс 225 нэгж
  • Хөлдөөсөн шинэ сийвэн 190 нэгж
  • ЦЭУЭӨтгөрүүлэг 5 нэгж
  • ЦЭДУЭс 6 нэгж
  • Угаасан улаан эс 4 нэгж
  • Улаан эсийн өтгөрүүлэг 9 нэгж
  • Криоприцепитат 45 нэгж
  • К сийвэн 45 нэгж
  • Ялтаст эсийн өтгөрүүлэг 23 нэгжийг үйлдвэрлэж нийт 552 нэгж ЦЦБ үйлдвэрлэсэн.

Цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэл

      

Цуглуулсан цусны нэгж бүрт хийгдсэн шинжилгээ

Цуглуулсан цусны нэгж бүрт ЦСДХ илрүүлэх шинжилгээг 243 донорт хийж, 7 донорын шинжилгээ эерэг гарч шинжилгээгээр хасагдалт 3,0%-тай байна.

Шинжилгээгээр:

  • HCV-1
  • HBsAg-2
  • TRHA-4 илэрсэн.