БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБА
-
ТАНИЛЦУУЛГА
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд чанарын удирдлагын тогтолцоог бий болгох, тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих зорилгоор:
-
Нэгдсэн эмнэлгийн чанарын менежерээр анх удаа 1998-2000 онд эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ж.Батсүрэн, 2000-2009 онд сэтгэц мэдрэлийн их эмч И.Мягмар
-
ЭМС-ын 2007 оны 274 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаар тушаалаар Чанарын алба зохион байгуулагдан чанарын албаны даргаар И.Мягмар, лавлагаа үйлчилгээний ажилтанаар сувилагч С.Янжинцэцэг
-
ЭМС-ын 2010 оны 225 дугаар тушаалыг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 24 тоот тушаалаар Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны даргаар их эмч И.Мягмар, чанарын менежерээр эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Хүрэлбаатарыг томилогдон ажилласан.
-
Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 дугаар тушаалыг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн даргын 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаар тушаалаар Чанарын албыг шинэчлэн батлан, чанарын албаны ажиллах дүрмийг баталгаажуулсан.
-
2015-2016 онд Чанарын албаны даргаар Хүүхдийн их эмч А.Ганболд, чанарын менежерээр хавдарын их эмч Л.Батцэцэг, лавлагаа мэдээллийн ажилтанаар Д.Бадамтуяа
-
2017 оноос Чанарын албаны даргаар их эмч Л.Батцэцэг, 2018-2019 онд чанарын менежерээр мэдрэлийн их эмч Ч.Оюунчимэг
-
Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 12 сарын 12-ний өдрийн 116/А/565 дугаар тушаалыг үндэслэн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн А/45 тоот тушаалаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албыг орон тооны болон орон тооны бус гишүүдийг шинэчлэн томилон ажиллаж байна.
Зорилго:
Эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Үйлчүүлэгч төвтэй” үйлчилгээний тогтолцоог бүрдүүлж чанарыг тасралтгүй сайжруулж дэмжлэгт чанарын удирдлагын тогтолцоо аюулгүй байдал, эрсдлийн зарчимд тулгуурлан чанарт оролцох хүн бүрийн оролцоог хангах
Зорилт:
-
Чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх
-
Тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамж зааврыг мөрдүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцох
-
Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэх, хяналт үнэлгээ хийж арга зүйн дэмжлэг үзүүлэх
-
Тусламж үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах чиглэлээр ажилтнуудад сургалт зохион байгуулах
-
Чанарын урамшуулалын тогтолцоог сайжруулах
-
БҮТЭЦ
-
ТҮЧАБ-ын албаны орон тооны бүрэлдэхүүн
-
Албаны дарга-1
-
Чанарын менежер, аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер-1
-
Тусламж, үйлчилгээний чанарын мэдээллийн асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтэн-1
2. ТҮЧАБ-ын албаны орон тооны бус гишүүдэд:
-
Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга-1
-
Ерөнхий нягтлан бодогч-1
-
Поликлиникийн эрхлэгч-1
-
Сувилахуйн албаны дарга-1
-
Лабораторийн эрхлэгч-1
-
Эмгэг судлаач эмч-1
-
Тархвар /халдвар судлаач эмч/-1
-
Эмнэл зүйн эм судлаач-1
-
Статистикч их эмч, даатгалын эмч-1
-
Мэдээллийн технологич инженер-1
-
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер-1
3. Тасаг нэгжүүдийн ТҮЧАБ-ын багийн гишүүдэд:
-
Тасаг нэгжийн эрхлэгч-1
-
Ахлах сувилагч-1
-
Тасгийн ажилтны тооноос хамаарч тасгийн эмчийн болон сувилагч, тусгай мэргэжилтэн, ажилчдын төлөөлөл-2-3 хүн
ЛХАГВАГИЙН БАТЦЭЦЭГ
НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТҮЧАБ-ЫН АЛБАНЫ ДАРГА
/Хавдар судлалын их эмч, Анагаах ухааны магистр/
-
1995 онд АУИС-ийг хүний их эмчийн мэргэжлээр
-
1998 онд Зүү эмчилгээний олгох курс
-
2004 онд Хавдрын эмчийн олгох курс
-
2004 онд Хэт авиа оношилгооны курс
-
2005 онд Хөнгөвчлөх эмчилгээний дээшлүүлэх курс, Ази тивийн орнуудын сургагч багш , эмч
-
2007 онд Хэт авиа оношилгооны дээшлүүлэх курс, Хэт авиа оношилгооны сургагч багш
-
2007 онд Хими эмчилгээний олгох курс
-
2010-2011 онд Бээжин хотод ЭХО-гийн дээшлүүлэх курс тус, тус төгссөн.
ДАМЧААБАДГАРЫН БАДАМТУЯА
ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН МЭДЭЭЛЛИЙН
АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН
-
1987 онд АУДуС-ийг эрүүл ахуйч бага эмчийн мэргэжлээр төгссөн.
-
1988 онд Гоо сайханы олгох курс, 1989 онд Гоо сайханы дээшлүүлэх
-
2004 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Сургуулийг “Удирдлагын арга зүйч-зохион байгуулагч” менежер мэргэжлээр тус, тус төгссөн.
-
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
-
Тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж арга зүйн дэмжлэг үзүүлнэ.
-
Чанар сайжруулах чиглэлээр ажилтнуудад сургалт харилцан туршлага солилцох ажлыг тогтмол зохион байгуулж, тасралтгүй суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
-
Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангах үнэлэлт өгөх түүний мөрөөр цаашид авах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
-
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамж зааврыг мөрдүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллана.
-
Хөндлөнгийн хяналт шинжилгээ, үнэлгээ, магадлан итгэмжлэл, мэргэжлийн хяналтын шалгалтын дүн, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулна.
-
Эмнэлгийн халдварын сэргийлэлт хяналт, эмчилгээний, сувилахуйн, ёс зүйн, эмийн болон бусад хороо, зөвлөл албадуудтай хамтран ажиллан, үйл ажиллагаанд хяналт тавьж, чанар сайжруулах үйл ажиллагаанд татан оролцуулна.
-
Тусламж үйлчилгээний чанар үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын талаар мэргэжлийн нийгэмлэг холбоод төрийн болон төрийн бус байгууллага олон улсын байгууллагуудтай хамтран ажиллан сургалт судалгаа хийх туршлага судлах зөвлөх үйлчилгээг зохион байгуулна
-
Үйлчлүүлэгчидтэй уулзалт ярилцлага зохион байгуулах, сэтгэл ханамжийн судалгаа явуулж үр дүнг тооцно
-
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах олон улсын туршлагыг нэвтрүүлнэ
-
Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар үйлчлүүлэгч ба эмнэлгийн ажилтны сэтгэл ханамжийн судалгаанд дүн шинжилгээ хийх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлаар чанарын судалгааг холбогдох байгууллагуудтай хамтран хийнэ.
-
Үйлчлүүлэгч болон эрүүл мэндийн мэргэжилтний аюулгүй байдлыг хангах эрсдэлээс хамгаалах орчин бүрдүүлэхэд шаардлагатай зохицуулалтын талаар санал гаргаж шийдвэрлүүлнэ.
-
Байгууллагын хэмжээнд чанар сайжруулах талаар хэрэгжүүлж буй бүх арга хэмжээг бүртгэн мэдээллийн сан байгуулж, ололт амжилтыг байгууллагынхаа бүх тасаг нэгжүүдэд дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж урамшуулан ажиллана.
-
Байгууллагын цахим хуудсанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл тавих хамтын мэдээлэл солилцох суралцах, эргэх холбооны хэрэгсэл болгох зорилго бүхий чанар аюулгүй байдлын буланг тогтмол ажиллуулна.
-
Байгууллагын тусламж үйлчилгээтэй холбоотойгоор ирсэн санал гомдол хүсэлтийг шийдвэрлүүлэх ажлыг хамтран ажиллах, тэднийг хүсэлтийг шийдвэр гаргалтанд тусгасан талаар эргэн мэдээлнэ.
-
Шинэ ажилтанг чиглүүлэх сургалтын хөтөлбөрт чанар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаар тусгах, эмч эмнэлгийн ажилтнуудад чанар аюулгүй байдлын сургалтыг тогтмол зохион байгуулна.
-
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, өөрийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын үйл ажиллагааг үнэлнэ.
-
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр тухайн байгууллагад мөрдөх дүрэм, журам заавар, хяналтын хуудсыг хуульд нийцүүлэн боловсруулан, мөрдүүлж, хэрэгжилтийг ханган ажиллана.
-
Эрүүл мэндийн мэргэжилтний ажлын гүйцэтгэлийн үнэлгээнд чанар аюулгүй байдлын ажлыг нэг шалгуур болгон оруулж дүгнэнэ.
-
ТҮЧАБ-ын алба нь тасаг/нэгжүүдэд чанар, аюулгүй байдлын баг байгуулан ажиллуулж, арга зүйгээр хангана.
-
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ
2019 онд Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан эмч нарын дунд онол практикийн бага хурал зохион байгуулан 10 илтгэл хэлэлцүүлснээс:
-
Эс судлаач эмч Б.Ууганжаргалын “Баянхонгор аймгийн эмэгтэйчүүдийн дундах умайн хүзүүний эс судлалын шинжилгээний дүнг үнэлэх нь” сэдэвт илтгэл 1-р байр
-
Ерөнхий эмч Н.Баттогтохын “Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хийгдсэн дурангийн хагалгааны үр дүн” сэдэвт илтгэл 2-р байр
-
Сэтгэцийн их эмч Б.Мөнхсүлд, Ц.Цэцэгмаа нарын “Баянхонгор аймгийн иргэдийн сэтгэцийн тулгамдсан асуудал” сэдэвт илтгэл 3-р байр
-
ЯТТ-ын их эмч Д.Өлзийсайхан, Н.Цэрэнпагма нарын “Түлэгдэлт үүсгэх хүчин зүйлсийн эрсдлийн үнэлгээ”,
-
ЗӨСТ-ийн лабораторийн тасгийн эрхлэгч Н.Наранхатангийн “2000-2015 онуудад гарсан тарваган тахал өвчний төлөв байдал, илэрсэн Y.PESTIS зүйлийн үүсгэгчийн онцлог” сэдэвт илтгэлүүд тусгай байранд тус, тус шалгарсан.