СУРГАЛТ, СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБА
Албаны дарга -1, НЭМА-1 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Д.Оюунчимэг- албаны дарга, Б.Болормаа- НЭМАжилтан
Албаны зорилго:
Эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын чанарыг сайжруулах, судалгаа, шинжилгээний ажил, оюутны болон ажлын байрны дадлагажих сургалтын гүйцэтгэлийг үнэлэх, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оршино.
Д.Оюунчимэг Сургалт судалгаа эрдэм шинжилгээний албаны дарга
-
1990 онд Говь-Алтай аймгийн АУДуС-ийг сувилагч мэргэжлээр төгссөн.
-
2008 онд ЭМШУИС-ийг эмчилгээ сувилгааны арга зүйч мэргэжлээр сувилахуйн бакалавр зэрэгтэй төгссөн.
-
2014 онд Сувилахуйн удирдлага манлайлал 3 сарын мэргэжил олгох сургалт
-
2014 онд БНСУ-д сувилахуйн чиглэлэээр мэргэжлийн сургалт
-
2014 онд мэргэжлийн Тэргүүлэх зэрэг хамгаалсан.
-
2019 онд ГУДС-ийн эрүүл мэнд, бизнисийн удирдлагын магистр төгссөн.
-
1990-1994 онд Баянхонгор аймгийн 3-р яслид сувилагч
-
1994-1995 онд Дорноговь аймагт сувилагч
-
1996-2007 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, амбулаторийн тасгуудад ээлжийн болон боолтын сувилагч
-
2008-2017 онд Сувилахуйн албаны арга зүйч
-
2017 оноос Сувилахуйн албаны даргаар ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
-
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулахад удирдлага зохион байгуулалт, арга зүйгээр хангаж гүйцэтгэлд хяналт тавих.
-
Судалгаа, шинжилгээний ажил, оюутны болон ажлын байрны дадлагажих сургалтын гүйцэтгэлд хяналт тавих.
-
Мэргэжлийн сургууль, нийгэмлэг, холбоодтой хамтран “”Эмнэл зүйн сургагч багш нарыг бэлтгэх.
-
Багшлах бүрэлдэхүүний сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэл, суралцагчийн мэдлэг, чадварыг дүгнэж буй байдалд хяналт тавин ажиллах.
-
Төгсөлтийн дараах сургалтын талаарх хууль, эрх зүйн баримт бичиг болон арга зүйн баримт бичиг, зөвлөмж, гарын авлагыг судлан үйл ажиллагаандаа мөрдүүлэн ажиллах.
-
ЭМС-ын 337-р тоот тушаалын дагуу төгсөлтийн дараах болон багц цагийн сургалтыг зохион байгуулах, сургалтын хэрэгцээг тодорхойлон чиглүүлэх.