10
5 сар
БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН СУВИЛАХУЙН АЛБА
2006 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Эмнэлгийн даргын 02 тоот тушаалаар анх удаа орон нутагт сувилгаа эрхэлсэн орлогч даргын албан тушаалыг бий болгон анхны сувилгааны албыг байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн.
Сувилахуйн алба эмнэлгийн сувилагч, тусгай мэргэжилтний холбогдох үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, сувилахуйн тусламж үйлчилгээний талаар хэрэгжүүлж буй бодлого, хууль , тогтоомжийг хэрэгжүүлэх, сувилахуйн гардан үйлдлийн стандарт, удирдамжийн хэрэгжилтийг мэргэжил арга зүйгээр хангах, чиглүүлэх ажлыг байгууллагын үндсэн зорилго, зорилт төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА:
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жишигт нийцсэн үйл ажиллагаатай, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах сувилагч тусгай мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэн ажил мэргэжлээрээ салбартаа тэргүүлэх сувилахуйн алба болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хүний нөөцийн ур чадвар, ёс зүй, манлайлал бүхий хамт олонд тулгуурлан, үйлчилгээний таатай орчинд сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, ээлтэй, цогц үзүүлэх замаар хонгор нутгийн хөгжил, амьдралын чанарыг сайжруулахад оршино.
ЗОРИЛТ
Нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сувилахуйн тусламж үйлчилгээг аюулгүй эрсдэлгүй орчинд чанарын өндөр түвшинд үзүүлж орчин үеийн ололтуудыг нотолгоонд суурилсан судалгаатай хослуулж сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх.
Бүтэц
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн алба нь албаны дарга-1, арга зүйч-1, ахлах сувилагч-13, нийт 195 сувилагч, тусгай мэргэжилтэнтэй үйл ажиллагаа явуулдаг.
Д.ГАНЦЭЦЭГ СУВИЛАХУЙН АЛБАНЫ ДАРГА
Мэргэжил :
Ажлын туршлага:
Албаны орон тооны бүрэлдэхүүн:
Үйл ажиллагаа: