Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          АЛБАДУУД         Халдвараас сэргийлэх хяналтын алба

Танилцуулга

      Халдвараас хяналтын алба нь ЭМС-ын 165 тоот тушаалын дагуу  2010 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн эмнэлгийн даргын 85 тоот тушаалаар халдвар хяналтын албыг 17 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тасаг нэгж бүрт халдвар хяналтын ажилтныг томилон сургалтанд хамруулан бэлтгэж ажиллаж эхэлсэн.  Эрүүл мэндийн сайдын 2014 оны 186 дугаар тушаалын дагуу нэгдсэн эмнэлгийн даргын  2014 оны 11 сарын 28-ны өдрийн 181 дугаар тушаалаар халдвараас сэргийлэх хяналтын алба болж 24 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж халдвараас сэргийлэх хяналтын албаны ажиллах журмыг баталж ажилдаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Эрхэм зорилго

  • Нэгдсэн  эмнэлгийн хэмжээнд  эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас  сэргийлэх, тохиолдлыг эрт илрүүлж  хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх зорилгоор үйлчлүүлэгчдэд аюулгүй чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхэд оршино.

Зорилтууд

  • ХСХ-ын чиглэлээр мөрдөгдөж буй хууль, тогтоомжийн биелэлтийг хангуулж, хяналт тавьж ажиллах
  • ЭТҮХХ-аас сэргийлэх асуудлаар эмч эмнэлгийн мэргэжилтэнд сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангаж ажиллах
  • ЭТҮХХ-ын тандалт судалгааг хийж, халдварыг эрт илрүүлэн мэдээлж, хариу арга хэмжээ авах
  • Эрүүл мэндийн ажилтныг халдварт өртөх эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллах
  • Үйлчлүүлэгчдийг халдварт өртөх эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авч ажиллана
  • Халдвараас сэргийлэх дэглэмийн зөрчил, алдаа дутагдлыг бүртгэж, арилгуулах арга хэмжээ авах

Бүтэц

  1. Тархвар судлаач  их эмч-1
  2. Тархвар судлаач бага эмч-1                                                    

                                                                  

Э.Болортуяа- Тархвар судлаач  их эмч                                                                  Х.Цэдэвсүрэн-Тархвар судлаач бага эмч     

2018 онд АШУҮИС-Нийгмийн Эрүүл мэндийн сургуулийг                                        1986 онд АУДуС-ийг Эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн

НЭМ судлалч, эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн                                                     2008 онд Хөнгөвчлөх эмчилгээний сувилахуйн олгох курс                                                                                         

Үйл ажиллагааны чиглэл

  • Халдвараас сэргийлэх хяналтын чиглэлээр гарсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж
  • Хяналт
  • Үнэлгээ
  • Тандалт
  • Судалгаа
  • Дүгнэлт
  • Зөвөлгөө өгч, эрсдэлт хүчин зүйлийг тогтоож, сургалт зохион байгуулж үр дүнг тооцон ажилладаг.

Эрдэм шинжилгээний ажил

  • Эрүүл ахуй, халдвар, нян судлагч эмч, багш нарын онол практикийн хурлын илтгэлийн хураангуй номонд орсон.  1996 онд “Баянхонгорт аймагт хүүхдийн бодит хооллолтыг судалсан дүн”
  •  Х.Цэдэвсүрэн 2014онд Сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хуралд “Бичил биетний нянгийн эсрэг бэлдмэлд мэдрэг болон тэсвэртэй чанарын судалгаа”  
  •  Х.Цэдэвсүрэн 2015 онд “Суулгалт өвчний гаралт, өтгөний шинжилгээнд илэрдэг эмгэгтөрөгч нянгийн антибиотикт мэдрэг болоэ тэсвэртэй байдлыг судалсан нь “
  • Х.Цэдэвсүрэн 2016 онд “Нэгдсэн эмнэлгийн эмч,ажилтнуудын В,С вирусын халдварт өртсөн байдал, шинжилгээ, эмчилгээнд хамрагдалтыг  судалсан  нь”
  • Х.Цэдэвсүрэн  2018онд “Нянгийн эсрэг эмийн хэрэглээнд хийсэн судалгаа”
  • Х.Цэдэвсүрэн 2019 онд  “Нянгийн эсрэг эмийн хэрэглээнд хийсэн судалгаа”
  • Х.Цэдэвсүрэн 2019 онд “Баянхонгор аймгийн гэр хороолол сумдын айл өрхүүдийн гар угаах нөхцөл болон усны хэрэглээг судалсан нь”
  • Х.Цэдэвсүрэн 2019 онд “Чихрийн шижингийн үед хоолны дэглэм барих нь  цусан дахь сахарын хэмжээнд нөлөөлөх нь”
  •  Х.Цэдэвсүрэн, Д. Оюунчимэг 2013 онд  Эмнэлгийн ажилтнуудад зориулсан сорилын эмхэтгэл
  • Х.Цэдэвсүрэн, Д. Оюунчимэг 2014 онд Эмнэлгийн ажилтнуудад зориулсан сорилын эмхэтгэл