“КОВИД-19 ЦАР ТАХЛЫН ҮЕД ЖИРЭМСЭН ЭХЭД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ
ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ЭМЯ, ЭХЭМҮТ, НҮБ-ын ХАС-тай хамтран “КОВИД-19 цар тахлын үед жирэмсэн эхэд үзүүлэх тусламж үйлчилгээний чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургалтыг Баянхонгор аймагт 2021.12.23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэшлийн тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор С.Сүнжидмаа, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Б.Энхжаргал нар амжилттай зохион байгууллаа. Сургалтад Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, дотрын эмч, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн эмч, яаралтай тусламжийн эмч нар хамрагдлаа. Нэгдсэн эмнэлгийн ССЭША.