"Дээлтэй Хонгор-2023" үндэсний хувцастай өдрийг дэмжин үндэсний хувцасаа өмсөн ажилдаа ирж, Монголын ард түмний өв уламжлал, ёс заншил, соёлын биет бус өвийг сурталчлах, үлгэр дууриалал үзүүлэх, түгээн дэлгэрүүлэх ажилд Нэгдсэн эмнэлгийн хамт олон хамтран ажиллаа.
Мөн Баянхонгор аймгийн Насан туршийн боловсролын төвөөс санаачилан зохион байгуулсан "Хүн байхын утга учир" сэдэвт МУ-ын гавьяат багш, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Чимгээгийн лекцэд 30-иад албан хаагчдыг хамруулж, "Соёлын бүтээлч сарын аян"-ыг дэмжин оролцлоо.
Монгол хүн бүрийн үндэсний өв соёлоо таниулах ажилд амжилт хүсье.
Нэгдсэн эмнэлгийн захиргаа.