Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс "Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа" уриан дор "Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд" сэдэвт сургалтыг 2024.02.19-23-ны өдрүүдэд АЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасгийн урологи, андрологи эмч Б.Энхжаргал сургалтыг хийж, нийт 24 байгууллагын 80-иад эрэгтэй албан хаагчид идэвхтэй оролцлоо.
Эрчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.
Нэгдсэн эмнэлгийн захиргаа. 2024.02.23