Баянхонгор аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг хамтран эх баригч нарын дунд "УР ЧАДВАР" -ЫН тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгуулж байна. Тэмцээнд нийт 31 эх баригч оролцож, 8-н өртөөгөөр эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэхэд эзэмшсэн ур чадвар, мэдлэг, хандлагаа дайчлан гардан үйлдлийн удирдамж, стандартын дагуу эх барихын дуураймал орчин болон эмчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлж, үнэлүүллээ. Тус тэмцээн нь: Харилцан бие биенээсээ туршлага судлах, ажлын байранд дадлагажин суралцах боломж бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой байна.
Тэмцээний ивээн тэтгэгчээр ажилласан Буянт Богд трейд ХХК-г үүсгэн байгуулагч, АИХТөлөөлөгч Б.Энхтүвшинд хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Мөн "УР ЧАДВАР"-ын тэмцээнийг зохион байгуулж байгаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар, тэмцээнд оролцож буй эх баригч нар болон төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олондоо амжилт хүсье.
Нэгдсэн эмнэлгийн захиргаа.
\