Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2021 оны 6 дүгээр сараас эхлэн Ковид-19 коронавируст халдвараар өвчилсөн тохиолдлыг эмнэлгийн Халдвартын тасагт-35 ор ,Мэдрэлийн тасагт-45 ор, Дотрын тасагт-50 ор , Уламжлалтын тасагт-35 ор, Хүүхдийн тасагт-70 ор, жирэмсэн эхийг хэвтэн эмчлүүлэх хэсэгтээ нийт 235 ор дэлгэж тусгаарлан эмчилж байна.
Аюулт цар тахлын галын шугам руу мэдлэг чадвар, тэсвэр хатуужил, эр зориг, чин сэтгэлээрээ манлайлан тэргүүн эгнээнд орж ажилласан их эмч Б.Даваацэрэн, их эмч Т.Мөнхтулга ахлагчтай 1-р багийн 2 эмч, 8 сувилагч нийт 11 эмнэлгийн ажилтнууд маань ээлжит үүргээ амжилттай гүйцэтгээд гэрийн тусгаарлалтад шилжлээ.
Өнөөдөр их эмч Г.Алтанхуяг, их эмч Ш.Сүнжидмаа ахлагчтай 2-р багийн 2 эмч, 6 сувилагч 11 эмнэлгийн ажилтнууд маань эрүүл иргэн, энх амгалан амьдралын төлөө 10 хоног тусгаарлагдан аюулт өвчинтэй тэмцэхээр улаан бүс рүү орлоо.
Та бүгдийнхээ амаргүй их үйлсэд нь амжилт хүсч, халдвар, хамгааллын дэглэмээ сайн сахиж, хичээсэн зүтгэлийн үр шим нь мөнхөд дэлгэрэхийг ерөөе.