Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл          Танилцуулга         Түүхэн замнал

ЦОГТЫН МАГСАРЫН НЭРЭМЖИТ БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

         Ц.Магсарын нэрэмжит баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1942 оны 2 сарын 26-нд анх 6 гэр 12 орон тоотой, 5 ортой “Эмийн сан” нэртэйгээр байгуулагдсан.

Нэгдсэн эмнэлэг нь эмчилгээний 10 тасаг , удирдлага санхүү бүртгэл, онош зүй, амбулатори, хангамж үйлчилгээний тасаг нэгжүүдэд  375 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэй үйл ажилгаагаа явуулж байна.

Үүнээс: Удирдах ажилтан -3, их эмч-87, эм зүйч-3, дээд мэргэжилтэн -11, биоанагаахын мэргэжилтэн-2, нийгмийн эрүүл мэндийн ажилтан-2, сувилагч тусгай мэргэжилтэн -196, инженер -4, бусад ажилтан, ажиллагсад-67 ажиллаж байна.

Тусламж үйлчилгээний нэр төрөл:

  • Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ
  • Лабораторийн оношилгоо
  • Эмийн бус болон нөхөн сэргээх эмчилгээ
  • Амбулаторийн үйлчилгээ
  • Яаралтай тусламжийн үйлчилгээ
  • Цусны салбар төв
  • Эмнэлгийн эмийн сангийн үйлчилгээ
  • Сувилахуйн тусламж үйлчилгээ
  • Нийгмийн эрүүл мэнд- ЭМБО сургалт сурталчилгаа
  • Санхүү аж ахуйн / гал тогоо, угаалга, ариутгал, хог хаягдал, автограж, инженер техник, эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ /

 

  Эмчилгээний 10 тасагт Дотор- 42, Хүүхэд-50, Мэс засал18, Гэмтэл- 10  , Нүд-1 , Чих хамар хоолой- 1, Эрүү нүүр- 1, Мэдрэл- 35 , Арьс-8, Хөнгөвчлөх-7, Сэтгэц- 8, Хавдар-2, Уламжлалт-15, Эрчимт эмчилгээ-5, Төрөх-35, Эмэгтэйчүүд-15, Халдварт-10, Сүрьеэ-11, Өдрийн эмчилгээ-15, Яаралтай тусламж-4, гемодиализ-5, бүгд -298 ортойгоор ажиллаж, /ЭМД сангаас 220, улсын төсвөөс 78/ жилдээ 11744 гаруй хүн хэвтүүлэн эмчилж, амбулаториор 110000 гаруй үзлэг хийгддэг. 259900 гаруй хүнд онош зүйн шинжилгээ хийж, алсын болон хот доторхи дуудлагад 9864 гаруй хүнд үйлчилдэг.

         2017 онд Пургон автомашин, Дурангийн мэс заслын хагалгааны ком, Унтуулгын аппарат, Хагалгааны дүүжин гэрэл, Хүүхдийн амьсгалын аппарат зэрэг 262,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөс хийсэн.

         2018 онд Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн шинэ эмнэлэг 3,3 тэрбум төгрөгөөр, улсын төсвийн 529 сая төгрөгийн өртөг бүхий угаалга, ариутгалын барилга ашиглалтанд орж улсын төсвөөс 3,829 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Глобал сангаас 198 сая төгрөгийн дижитал рентген аппарат, 59 сая жен эксперт аппарат, 19 сая био аюулгүй шүүгээ хандивласан. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөр цахим бүртгэлийн хэсэгт 55 инч-1, 20 ширхэг дэлгэц дагалдах хэрэгслийн хамт өгсөн. Үр дүн нь: амбулаторийн бүх кабинетын үзлэгийн дугаар авсан цаг ил тодоор үйлчлүүлэгчид харагддаг болсон. Эрүүл мэндийн яам хятадын хөрөнгө оруулалттай HUAWEI компанитай хамтран цахим төслийн хүрээнд 83ш суурин комьпютер, UPS буюу тог баригчийн хамт, сервер комьпютер 2ш, сервер өрөө хөргөөгч кондишн 1ш, цахим бүртгэлийн дарааллын систем, 10ш принтер гэх мэт тоног төхөөрөмж нийлүүлсэн.

         Одоогоор Е-Health программ нь амжиллтай хэрэгжин амбулаторийн хэмжээнд бүрэн ашиглаж эхэлсэн. Үр дүн: Эмч үйлчлүүлэгчийг чирэгдэлгүйгээр шууд цахимаар шинжилгээнд илгээдэг болсон. Хэвтэн эмчлүүлэгчийн шинжилгээг цахим хэлбэрээр авч, нэн яаралтай буюу CITO-оор ирсэн үйлчлүүлэгчийг кабинет хооронд цахимаар шилжүүлдэг болсон.

         Арьс хөнгөвчлөх тасаг нь 3,8 сая төгрөгөөр үйлчлүүлэгч, эмнэлгийн ажилчдын орчин нөхцлийг сайжруулж засвар хийсэн. Амбулаторийн тасаг нь шүдний кабинетад их засвар хийж, үзлэгийн ор /кресло/-ны  тоог нэмэгдүүлэн  сувилагч нарын бэлтгэлийн өрөө,  хүүхдийн шүдний эмчилгээ болон ажилбарын өрөө шинээр зохион байгуулсан. Мөн ДОХ, БЗДХ-ын кабинетыг тохижуулсан.

         Амбулаторийн ариун цэврийн 2 өрөөг нэгтгэж тохижуулсан.  /ХБИ-д зориулсан суултууртай/ Эмч, ажилчдын ариун цэвэр,  душны өрөөг “Харч-өөл” ХХК-ны  100%-ийн хөрөнгө оруулалтаар засварлаж тохижуулав. /3 сая төгрөгний өртөгтэй/ Дуран оношилгооны кабинетын өрөөг өргөтгөн ажилбарын өрөөг шинээр зохион байгуулсан. Мэс заслын тасгийн хагалгааны дараах  болон гэмтлийн хэсэгт  хүүхдэд ээлтэй  өрөөг “БҮЖИНЛХАМ ТТБ”-тай хамтран тохижуулав.

АЛСЫН ХАРАА:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жишигт нийцсэн үйл ажиллагаатай салбартаа найдвартай нэр хүнд бүхий тэргүүлэгч эмнэлэг байх

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний жишигт нийцсэн үйл ажиллагаатай орчин үеийн дэвшилтэд технологийг тасралтгүй нэвтрүүлсэн салбартаа найдвартай нэр хүнд бүхий тэргүүлэгч эмнэлэг байх

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛ:

•           Эрүүл энх, ажлын бүтээмж өндөр байх.

•           Нэгдсэн удирдлага, арга зүйтэй байх.

•           Ёс зүй, хариуцлагыг дээдлэсэн, хүнлэг энэрэнгүй, зөв харилцаа хандлагатай байх

•           Тусламж үйлчилгээ нь ээлтэй, хүртээмжтэй, аюулгүй байх

•           Үйл ажиллагаа нь тогтвортой, үр дүнтэй, нээлттэй байх

АЖИЛЛАХ ЗАРЧИМ:

•           Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэргүүлэх чиглэл болгох

•           Өндөр мэргэшсэн, чадварлаг эмч эмнэлгийн мэргэжилтэнээр хангах

•           Нөөцийг оновчтой, үр дүн, үр ашигтай ашиглах

•           Үйл ажиллагаа нь үйлчлүүлэгч, олон нийтийн эрэлт хэрэгцээ, сэтгэл ханамжид тулгуурласан байх

•          

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧИМ:

ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁС: Эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, ард түмний өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ

ШУДАРГА ЁС: Эрүүл мэндийн салбар нь бүхийл үйл ажиллагаандаа голч, шударга, эмнэлгийн ажилтан ёс зүйн хэм хэмжээг баримтлан, бодит байдал болон нотолгоонд тулгуурласан судалгаа тооцоотой, аливаа үзэл суртлаас ангид байх зарчмыг баримтална.

НАЙДВАРТАЙ БАЙДАЛ: Эрүүл мэндийн байгууллага нь өөрийнхөө үйл ажиллагааг иргэдээр байнга үнэлүүлж найдвартай үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэнэ.