Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл         Тасаг нэгжүүд

Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасаг

Уламжлалт, сэргээн  засах эмчилгээний тасаг

Уламжлалт, сэргээн засах тасаг нь уламжлалт анагаах ухааны чиглэлээр хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн тус тасаг нь Харвалтын дараах болон хагалгааны дараах сэргээн засах эмчилгээг хийдэг. Ийнхүү тус тасаг нь уламжлалт анагаах ухааныг сэргээн хөгжүүлэх, таниулан сурталчилахад өөрсдийн зохих хувь нэмрээ оруулж, өөрсдийн нөөц бололцоог дайчлан ажиллаж байна.

Тус тасаг нь 2015 оноос Уламжлалт эмчилгээний тасаг, 2020 оноос  Сэргээн засах эмчилгээ чиглэлээр өргөжин ажиллаж байна.

1.       Уламжлалт анагаахын Их эмч, Тасгийн эрхлэгч-Ж.Хүчитбаатар

2.       Уламжлалт анагаахын Их эмч- Э.Сэржхорол

3.       Сэргээн засах эмчилгээний их эмч- Д.Наран-Амгалан

4.       Уламжлалт анагаахын сувилахуйн арга зүйч, Ахлах сувилагч-Г.Баярмаа

5.       Уламжлалт анагаахын бага эмч- Э.Наранчимэг

6.       Уламжлалт анагаахын бага эмч- З.Цэнд-Аюуш

7.       Уламжлалт анагаахын сувилагч-Б.Дэлгэрцэцэг

8.       Уламжлалт анагаахын сувилагч-Х.Маралмаа

9.       Үйлчлэгч-Э.Оролмаа бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Үндсэн үйл ажиллагаа

Уламжлалт эмчилгээ нь хувь хүний галбир төрөхийн тодорхойлон тогтоосон оношийн дагуу монгол эм, бариа заслууд зүү эмчилгээг хийж өвчнийг эмчлэх болон урьдчилан сэргийлэх боломжтой юм. Мөн хэвтэн эмчлүүлж байгаа үйлчүүлэгчдэд Харвалтын дараах,үе солиулах мэс заслын дараах,хүзүү нурууны эмгэгийн үеийн,үе мөчний эмгэгийн үеийн,яс булчингийн үеийн, хөдөлгөөн засал эмчилгээ, зүү эмчилгээ, бариа заслуудаар үйлчилдэг.

Үүнд:

  •  Зүү эмчилгээ /цахилгаан, соронзон, усан, чихний, мөнгөн зүү/
  •  Засал эмчилгээ /хануур, шивүүр, төөнө, жин, ороолт, хатгах, соруул засал/
  •  Бариа засал /бүх биеийн болон хэсгийн, сувгийн, халуун тосон, сүүн, шөлөн/
  •  Эмийн эмчилгээ / эм, тариа, дусал /
  •  Физик эмчилгээ / хүзүү нурууны татлага, улаан туяа /
  •  Тосон эмчилгээ /парафин/
  •  Хүчилтөрөгчийн коктейль
  •  Цахилгаан төөнүүр болон массажны аппарат
  •  Биеийн тамир эмчилгээ /хийн дасгал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал /
  • Байгалийн цэвэр ургамлын гаралтай 50 гаруй нэр төрлийн эм тангаар үйлчилж байна.

 

Дэвшилтэт  технологи:

2019 онд Уламжлалт, сэргээн засах эмчилгээний тасгийг өрөгжүүлэн, хөгжүүлэх 17,700,000 төгрөгний төсөл бичиж, төсөл нь дэмжигдэж тохижилт, засвар үйлчилгээ, 11 нэр төрлийн тоног төхөөрөмж, 25 оронд орны бүтээлэг, сувилахуйн тусламж үйлчилгээнд 4 дугуйт алхуулагч, нурууны дасгалын хэрэгсэл, 7 ширхэг үйлчлүүлэгчийн ширээ, сэргээн засах өрөө болон дасгалын өрөөг тохижуулсан, 3 нэр төрлийн цахилгаан хэрэгсэлээр хангагдсан. Тус тасаг нь хуучнаар  дотрын тасагт  байрладаг.

 

 

Тасгийн эмч нар