Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл         Тасаг нэгжүүд

Амбулаторийн тасаг

БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН АМБУЛАТОРИЙН

ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Амбулаторийн тасаг нь  их эмч 19, ахлах сувилагч 1, сувилагч тусгай мэргэжилтэн 30, үйлчлэгч 3,  нийт 53 орон тоотойгоор ажиллаж,  нарийн мэргэжлийн 18 кабинет, сэргээн засах эмчилгээний 9 кабинет, БЗДХ диспансерийн 7 кабинетаар төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай тасаг нь өдөрт 400-500 орчим хүнд нарийн мэргэжлийн  үзлэг оношлогоог үзүүлж, сард дунджаар 10.000-150000 хүнд үйлчилж байна.

 Амбулаторийн тасаг нь 2019 оны 12 сарын байдлаар нийт үзлэг 104538 хийгдсэнээс идэвхтэй хяналтанд 13096, урьдчилан сэргийлэх үзлэг 26640, өвчний учир 64812 үзлэг хийгдсэн байна.

Нийт эмч ажилчдаас клиникийн профессор 4, тэргүүлэх зэрэгтэй их эмч 4, ахлах зэрэгтэй их эмч 7, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 3, ахлах зэрэгтэй сувилагч 15, ажиллаж байна. Манай ажилчдаас ажлаараа шалгарч “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одон” гоор  1 их эмч, “ Алтан гадас” одонгоор 3 их эмч, 2 сувилагч, “Хөдөлмөрийн хүндэт медиаль”-аар их эмч 3, сувилагч 3 , Эрүүл мэндийн яамны “Тэргүүний ажилтан “ тэмдгээр их эмч 10, сувилагч 15 , Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр их эмч 12, сувилагч 10,  тус тус шагнагдсан байна.

Спортын төрөлд гар бөмбөгийн 1-р зэргийн тамирчин 2, сагсан бөмбөгийн 2 зэрэгтэй тамирчин 1, ширээний теннис 2-р зэрэгтэй тамирчин 2, байдаг бөгөөд 2018 оны байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг тамирчид “Алтан медаль”, Даамны тэмцээнд багаараа “Мөнгөн медаль”, ширээний теннис эрэгтэй 1-р байр М.Өлзийдүүрэн, 2-р байр С.Эрдэнэчулуун, 3-р байр Д.Алтанэрдэнэ, эмэгтэй С.Дарьхүү 4 байр, холимог хосын төрөлд М.Өлзийдүүрэн, С.Дарьхүү нар 1-р байр  эзэлж, багийн нийлбэр дүнгээрээ тэргүүлснээр  “2018 оны Байгууллагын аварга”-ын цом авлаа. 

      Онош зүйн нэрэмжит тэмцээнд Эрэгтэй, эмэгтэй гар бөмбөг “Алтан медаль”, Совт волейболын төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, шилжин явах цом гардсан амжилт бол зөвхөн биднийх.

 

Тасгийн эмч нар