Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл         Тасаг нэгжүүд

Арьс хөнгвчлөх өдрийн эмчилгээний тасаг

АРЬС, ХӨНГӨВЧЛӨХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

   Арьс, хөнгөвчлөх, эмчилгээний тасаг нь хүний нөөцийн  8 орон тоотойгоор арьсны- 8, хөнгөвчлөх эмчилгээний, 8 хими эмчилгээний 2 ор, нийт 18 ортойгоор  үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнд:

  • Хавдрын эмч – 1
  • Арьсны эмч – 1
  • Ахлах сувилагч – 1
  • Хөнгөвчлөх эмчилгээний  - 4
  • Арьсны сувилагч  - 1
  • Үйлчлэгч  - 1

Ажиллагсадын дотор сувилахуйн бакалавр – 4, Сувилахуйн ахлах зэрэгтэй сувилагч – 1, тэргүүлэх зэрэгтэй - 1 сувилагч  ажиллаж байна.

Тус тасгийн гол зорилго нь эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэдэд жигд хүртээмжтэй, чанартай, чирэгдэлгүй хүргэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж,  тусламж үйлчилгээний стандартыг мөрдүүлэх, эмч ажилтнуудыг алдаа эндэгдэлгүй ажиллах бүхий л нөхцлийг бүрдүүлэх ажлыг  тогтмол хэрэгжүүлэн, багаар ажиллах чадварыг бүрдүүлэх, хамт олны эв нэгдлийг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл: Баянхонгор аймгийн 21 сум, 9 багийн ард иргэдэд арьс, харшлын болон хавдрын   хөнгөвчлөх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Үүнд: Арьсны эмгэгтэй өвчтөний биеийн байдлыг үнэлэх, эмийн эмчилгээ, асаргаа сувилгаа, боолт, шавшлага, тосон түрхлэгийг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна. Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ шаардлагатай эмчлүүлэгч болон түүний ар гэр, асран хамгаалагч нарын амьдралын чанарыг дээшлүүлэх, сэтгэл зүйн тусламж, нийгмийн халамж үйлчилгээ, амьдралын төгсгөлийн шатны үйлчилгээ, өвдөлт болон биеийн зовуурь шаналгааг хөнгөвчлөхөд чиглэсэн эмчилгээ, асаргаа, сувилгаа, сургалтын үйл ажиллагааг төрөлжсөн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд багаараа  үзүүлж байна.


 

Тасгийн эмч нар