Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл         Тасаг нэгжүүд

Онош зүйн тасаг

БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН 

ОНОШ ЗҮЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасаг нь Баянхонгор аймгийн нийт хүн амд урьдчилан сэргийлэх оношлогоо шинжилгээ чанартай хүртээмж хүртээмжтэй хүргэж байна. Манай тасаг рентген кабинет, цусны салбар төв, эмгэг судлалын алба  лабораторийн бүх төрлийн шинжилгээ, үйлчилгээ үүнд биохими, иммунологи, клиник хими, гематологи, коагуляграмм, бактерологи,  гистологи, цитологи эд эсийн тусгай будаг,  цогцоор үзүүлэх хүчин чадалтай.  Онош зүйн тасаг нь тасгийн эрхлэгч их эмч-1, нян судлалын их эмч -1, дүрс оношлогооны их эмч- 2 эмгэг судлалын их эмч -1, эс судлаач -1, ахлах лаборант- 1, цусны салбар төвийн бага эмч - 1, лаборант -  19, рентген техникч - 3, сувилагч -1, үйлчлэгч – 3, шил угаагч – 2,  туслах ажилтан -1 нийт 37 хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж байна.

 

Манай тасаг нь жилдээ 255484 хүний шинжилгээ оношлогоог хийж  өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Лаборатори нь шинжилгээ үйлчилгээний чанарын баталгааг хангах хүрээнд чанарын дотоод хяналтыг тогтмол явуулж, Үндэсний чанарын хяналтын хөтөлбөр, лаборатори хоорондын харьцаалалтанд тогтмол оролцохоос гадна олон улсын чанарын гадаад хяналтыг хэрэгжүүлэгч Австрали улсын RCPAQAP –н чанарын гадаад хяналтын хөтөлбөрт 2010 оноос хойш хамрагдан ,, Маш сайн” үнэлгээг авч, 2016  онд мөн үргэлжлүүлэн тус гадаад чанарын хөтөлбөрт сар бүр хамрагдан, чанарын хяналтын тогтолцоог цогц байдлаар бүрэн хэмжээнд бүрдүүлэн ажиллаж байна.

. Бидний эрхэм зорилго

  1. Эрүүл мэндийн лабораторийн тусламж үйлчилгээнд өндөр хүчин чадал бүхий бүрэн автоматчиглагдсан дэлхийд тэргүүлэгч орчин үеийн дэвшилтэт техник, техникологийг нэвтрүүлж
  2. Дэлхийн анагаах ухааны ололт амжилтад мөр зэрэгцэн мэргэжилийн өндөр чадвар дадлага туршлагатай мэргэшсэн багаар
  3. Мэргэжлийн өндөр түвшинд шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, олон улсын стандартад нийцсэн чанарын баталгаатай
  4.  Оношлогоо эмчилгээний өндөр ач холбогдол бүхий нарийвчилсан үзүүлэлтээр
  5.  Иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан бүх төрлийн шинжилгээ үйлчилгээг нэг дор цогцоор
  6.  Аюулгүй, эрсдэлгүй, тав тухтай орчинд

Бидний үнэт зүйл

  1. Дэвшилтэт техник, технологи, мэргэжлийн өндөр ур чадвар – Найдвартай үр дүн, итгэлцэл
  2.  Олон улсын чанарын байнгын хяналт – Хаана ч хүлээн зөвшөөрөгдөх баталгаатай хариу
  3. Цогц, шуурхай, цахим үйлчилгээ – цаг зардал хэмнэлт
  4. Аюулгүй, халдваргүй, тав тухтай, найрсаг үйлчилгээ – сэтгэл ханамжийн баталгаа
  5. Эмнэл зүйн ач холбогдол бүхий нарийвчилсан шинжилгээг – Зөв онош үр дүнтэй эмчилгээ
  6.  Иргэн бүрт хүрч үйлчлэх -  Эрүүл монгол ирээдүй
  7. Мэргэжлээрээ өсөж хөгжих боломж – Салбарын үлгэр дуурайлал

Бидний уриа

  1. Чанар бол бидний баталгаа- Баталагаатай хариу зөв оношийн эхлэл

Алсын хараа

Хүн амын хэрэгцээ шаардлагын бүрэн хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанарын баталгааг хангасан найдвартай шинжилгээний үр дүн бүхий эрүүл мэндийн бүх төрлийн лабораторийн тусламж үйлчилгээг нэг дор цогцоор үзүүлэх хүчин чадалтай Эрүүл мэндийн жишиг тасаг болох

Онош зүйн тасгийн  тусламж үйлчилгээний төрөл

  1. Клиник хими
  2.  Клиник гематологи
  3.  Коагуляграмм
  4.  Биохими
  5.  Иммунологи
  6.  Нян судлал
  7.  Гистологи
  8.  Цитологи
  9. Рентген кабинет
  10. Цусны салбар төв
  11. Эмгэг судлал алба

Онцлог давуу тал

  1. Шинжилгээний захиалга, сорьц боловсруулах, бэлтгэхээс эхлэн хариу гарах хүртэл лабораторийн бүхий л үйл ажиллагаанд бүрэн автоматчилагдсан, дэлхийд тэргүүлэгч ,дэвшилтэт техник, техникологийн  нэвтрүүлсэн
  2. Олон улсын чанарын гадаад хяналтын хөтөлбөрт сар бүр хамрагдаж, шинжилгээний үр дүн, чанарын баталгаажуулдаг
  3. Сорьцыг ангилан ялгах , үйлчлүүлэгчийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, нэг дор олон шинжилгээг гүйцэтгэх өндөр хүчин чадалтай, бүрэн автомат бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжөөр шинжилгээг гүйцэтгэж , бүх тасаг нэгжүүдтэй  цахимаар шинжилгээний захиалгын ачаалал, тоо хэмжээнээс үл хамааран андууралгүй чирэгдэлгүй , шуурхай үйлчилгээг үзүүлдэг
  4. Өдөр бүр 24 цагийн турш тасралтгүй лабораторийн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

    Хамтын ажиллагаа, гадаад харилцаа

Лаборатори нь дараах чиглэлийн хүрээнд олон талын хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлнэ.

  1. Орчин үеийн дэвшилтэт техник, техникологийг нэвтрүүлэх хүрээнд дэлхийд тэгүүлэгч ХБНГУ, Франц,  АНУ, Унгер улсын компаниудыг эмнэлгийн тоног төхөөрөмж, урвалж оношлуур хэрэгслийг сонгон хэрэглэж  байна.
  2. Шинжилгээний үр дүнгийн чанарын баталгааг хангах хүрээнд лаборатори нь чанарын дотоод хяналтыг тогтмол явуулахаас гадна Австрали улсын RCPAQAP  зэрэг олон улсын байгуулагын чанарын гадаад хяналтын хөтөлбөрт, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн үндэсний чанарын хяналтын хөтөлбөрт тус тус хамрагдан , лавлагаа лабораторийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
  3. Эмч ажиллагсдын мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх мэргэжлээрээ өсөж хөгжих боломжоор хангах хүрээнд лабораторийн эмч мэргэжилтнийг олон улсын эрүүл мэндийн байгуулагын сургалт, семинарт хамруулах, өөрийгөө сорих , сурч мэдэх ,  мэргэжилдээ илүү их үнэ цэнэтэй хандах мэргэжилээрээ өсөж хөгжих боломжийг бүрдүүлж ажиллана.

 

Ололт амжилт

  1. Нэгдсэн эмнэлэгт өмнө нь оношилж эмчилж байгаагүй өвчний оношлогоо эмчилгээ Арьсны ягаан батгын гол үүсгэгч 

Нэгдсэн эмнэлгээр ажлаа дүгнүүлсэн

 

ОНОШ ЗҮЙН ТАСГИЙН БАГ ТАМИРЧДЫН АМЖИЛТ

  • Нэгдсэн эмнэлгийн байгууллагын аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд Б.Пүрэв ахлагчтай баг 2012 онд 4-р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • Нэгдсэн эмнэлгийн байгууллагын аврага шалгаруулах  гар бөмбөгийн тэмцээнд М.Баярбаатар  ахлагчтай баг 2013 онд 1-р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд Ц. Замбагамаа   ахлагчтай баг 2014 онд 3-р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнд М. Баярбаатар ахлагчтай баг 2014 онд 1- р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнд
  •  Г. Нармөнх  ахлагчтай баг 2014 онд 2- р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн нэрэмжит тэмцээн багаар 2014 онд  1- р байранд орж шилжин явах цом өргөмжлөл мөнгөн шагнал
  • Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнд

Д. Баянмөнх  ахлагчтай баг 2015 онд 2- р байр өргөмжлөл мөнгөн шагнал

  • Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн нэрэмжит Гар бөмбөгийн тэмцээнд

 Г. Нармөнх  ахлагчтай баг 2015 онд 1- р байр өргөмжлөл мөнгөн шагнал

  • Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн нэрэмжит Сагсан  бөмбөгийн тэмцээнд Ц. Замбагамаа   ахлагчтай баг 2015 онд 2- р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • Нэгдсэн эмнэлгийн Онош зүйн тасгийн нэрэмжит тэмцээн багаар 2015 онд

1- р байранд орж шилжин явах цом өргөмжлөл мөнгөн шагнал

  • Нэгдсэн эмнэлгийн байгууллагын аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээнд М.Баярбаатар  ахлагчтай баг 2015 онд 1-р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • Нэгдсэн эмнэлгийн байгууллагын аврага шалгаруулах Сагсан  бөмбөгийн тэмцээнд Ц. Замбагамаа   ахлагчтай баг 2015 онд 2-р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2016 онд Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд М.Баярбаатар  ахлагчтай баг 2016 онд 1-р байр өргөмжлөл мөнгөн шагнал
  • 2016 онд Онош зүйн тасгийн тэмцээнд Гар бөмбөгийн тэмцээнд 3 –р байранд хүрэл медалиар шагнагдсан .
  • 2016онд Нэгдсэн эмнэлгийн байгуулагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд Тэргүүн байр
  • 2016онд Нэгдсэн эмнэлгийн байгуулагын аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээнд Тэргүүн байр

 

  • 2016 онд Нэгдсэн эмнэлгийн байгуулагын аварга шалгаруулах даамны тэмцээнд Дэд  байр
  • 2017 онд онд Онош зүйн тасгийн тэмцээнд Гар бөмбөгийн тэмцээнд                      М. Баярбаатар ахлагчтай эрэгтэй баг тамирчид  1 –р байранд алтан  медалиар шагнагдсан .
  • 2017 оны байгуулагын аварга шалгаруулах 3 төрөлд тэмцээнд багаараа 4 байранд
  • 2017 оны байгуулагын аварга шалгаруулах 3 төрөлд тэмцээнд эмэгтэй баг тамирчид  гар  бөмбөгийн тэмцээнд 1 байр алтан медалиар
  • 2017 оны байгуулагын аварга шалгаруулах 3 төрөлд тэмцээнд эрэгтэй баг тамирчид  гар  бөмбөгийн тэмцээнд 3 байр хүрэл  медалиар
  • 2017 оны байгуулагын аварга шалгаруулах 3 төрөлд тэмцээнд теннисийн тэмцээнд Г. Намнанцанцан 3  байр хүрэл  медалиар тус тус шагнагдсан

      Онош зүйн тасгийн тамирчидийн амжилт

Онош зүйн тасгийн ахлах лаборант Ц. Замбагамаа волейболын спортын дэд мастер

Рентген лаборант Б. Пүрвээ волейболын спортын 1-р зэргийн тамирчин

Их эмч Б. Ууганжаргал волейболын спортын 2-р зэрэгтэй сагсан бөмбөгийн 2-р зэрэгтэй

ЦСТөвийн бага эмч Д. Баянмөнх  онош зүйн тасгийн нэрэмжит тэмцээнд шилдэг  холбогч шагналаар

      Лаборант Г Баярхүү Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан зохион      байгуулсан  спортын мастер Гантулгын нэрэмжит ширээний теннисийн тэмцээнд    2014 онд мөнгөн медаль

Рентген лаборант Э. Батэрдэнэ Нэгдсэн эмнэлгийн байгууллагын аварга шалгаруулах шатарын тэмцээнд 2014 онд 2-р байр медаль мөнгөн шагнал

2018 онд байгуулагын аварга шалгаруулах 4 төрөлд  тэмцээнд :

Гар бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг тамирчид – 2р байр мөнгөн медаль

Сагсан бөмбөгийн тэмцээнд  3 : 3-   3 байр хүрэл медаль

Гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг тамирчид  - 3 р байр хүрэл медаль                      2018 онд багийн дүнгээр  4-р байранд эзэлсэн байна.

2018онд онош зүйн тасгийн 5 жилийн ойн нэрэмжит тэмцээнд                   

Гар бөмбөгийн тэмцээнд эмэгтэй баг тамирчид-  3 байр хүрэл медаль

СОФТ волейболд - 3 байр хүрэл медаль

Эрэгтэй баг тамирчид – 3 байр хүрэл медаль  эзэлсэн.

2019 онд байгуулагын аварга тэмцээнд  

Эрэгтэй баг тамирчид  -  1 байр алтан медаль

Даамны тэмцээнд    –      2 байр мөнгөн медаль

 

Тасгийн эмч нар