Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл         Тасаг нэгжүүд

Мэдрэлийн тасаг

МЭДРЭЛИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тасгийн эрхэм зорилго: Хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай,жигд хүртээмжтэй хүргэж тэргүүлэх тасаг болно.

Үйл ажиллагаа: З.Тунгалаг эрхлэгчтэй Мэдрэлийн тасаг нь нийт 49 ортой Мэдрэл, Сэтгэцийн эмгэгийн чиглэлээр Баянхонгор аймгийн нийт ард иргэдэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сардаа 150-180 хүн  хэвтэн эмчлүүлдэг. Тус тасаг нь 2010 оноос нэгдсэн эмнэлэгт анх удаа платын системээр ажиллаж эхэлсэн. Платын системээр ажилласнаар сувилахуйн тусламж үйлчилгээ хүндээ хүрч,эмчилгээ үйлчилгээнд чанарын ахиц гарснаар хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл ханамж сайтай байдгаараа давуу талтай. Мөн сэтгэцийн эмгэгтэй үйлчлүүлэгчдэд эмчилгээ үйлчилгээг цаг тухай бүрд нь чанартай үзүүлж байна.

Тасгийн бүтэц орон тоо:

  • Тасгийн эрхлэгч их эмч-1
  • Мэдрэлийн их эмч -1
  • Сэтгэцийн их эмч – 1
  • Ахлах сувилагч – 1
  • Сувилагч – 6
  • Үйлчлэгч – 2 нийт 13 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Хамт олны бахархал:

  • 2010 онд ЭМ-ийн салбарын  3-р байрын шагналт хамт олон
  • 2012 онд Байгууллагын тэргүүний тасаг хамт олон
  • 2012 онд ЭМ-ийн салбарын тэргүүний тасаг хамт олон
  • 2018 онд  “Байгууллагын шилдэг хамт олон”  3-р байрын шагнал
  • 2019 онд Сувилахуйн “шилдэг баг” –аар шалгарсан.

Мөн манай хамт олны дотор мэргэжлийн зэрэг цолтой гавъяа шагналтай тэргүүний хүмүүс олон ажиллаж байна.

Үүнд:

  • Мэдрэлийн зөвлөх их эмч Ч.Оюунчимэг мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, ”Алтан гадас одон”-т, клиникийн профессор, Баянхонгор аймгийн хошой хөдөлмөрийн аварга, байгууллагын хөдөлмөрийн аварга.
  • Мэдрэлийн зөвлөх их эмч М.Эрдэнэчимэг тэргүүлэх зэрэгтэй,Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”,  ”Алтан гадас одон”-т, клиникийн профессор, АШУҮИС-ийн “Эрдэнийн очир” медальт, Баянхонгор аймгийн хошой хөдөлмөрийн аварга, байгууллагын хөдөлмөрийн аварга.
  • Мэдрэлийн их эмч О.Батаа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • Ахлах сувилагч Э.Цэнгэлмаа сувилахуйн бакалаврь, ахлах зэрэгтэй, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  • Ахмад сувилагч Б.Цагаан Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
  •  Сувилагч З.Байгаль ахлах зэрэгтэй,Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, ”Хөдөлмөрийн хүндэт медаль”тай

 

Тасгийн эмч нар