Уншиж байна...

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Цахим шуудан:

ne@bkh.mohs.gov.mn

Утасны дугаар:

+976 70442549

Утасны дугаар:

+976 70442549

Факс:

+976 70441943

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Ажлын цаг:

Дав - Баа: 08:30 - 17:00

Бямба: 10:00 - 15:00

Ням: 10:00 - 15:00
/Зөвхөн хүүхдийн үзлэг/

Эхлэл         Тасаг нэгжүүд

Мэс заслын тасаг

БАЯНХОНГОР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН Д.БАНЗРАГЧИЙН НЭРЭМЖИТ

 МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГИЙН ТАНИЛЦУУЛГА

 

Мэс засал, гэмтлийн тасгийн хамт олон нь Баянхонгор аймгийн нийт хүн амд мэс засал, гэмтлийн ерөнхий болон нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй чанартай үзүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Мэс заслын 30 ор, гэмтлийн 12 ор. Эрүү нүүрний мэс заслын 2 ор, чих, хамар, хоолойн 3 ор, нүдний мэс заслын 2 ортой. Ажилчид нийт 27 , мэс заслын эмч 5, гэмтлийн эмч 3, сувилагч 14, асрагч 5 ажиллаж  байна.

Ажилчидын мэргэшсэн байдал:

Их эмч нар:

1. Анагаах ухааны магистр ахлах зэргийн эмч, клиникийн профессор, зөвлөх эмч Ц. Бат-Очир.

- Бөөр, шээсний мэс  заслаар

- БНСУ-д хэвлийн дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн.

2. Мэс заслын ахлах зэргийн мэс заслын эмч Н. Баттогтох.

- мэс заслын хэвлийн хөндийн ЭХО оношлогоо

- БНСУ-д хэвлийн дурангийн мэс заслаар мэргэжил дээшлүүлсэн

- Гэмтэгсэдийг аврах лавшруулсан тусламж

3.Гэмтлийн их эмч Д.Ганзориг

-Дүрс оношлогооны  чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

4. Мэс заслын их эмч, тасгийн эрхлэгч  Н. Эрчулуун

- БНСУ Ансан хот Данвон эмнэлэгт Зүрхний мэс засал болон дурангийн мэс заслын туршлага солилцох сургалтанд хамрагдсан

- хүүхдийн мэс заслаар мэргэшсэн

5. мэс заслын их эмч Л. Жамбалдорж

6. Гэмтлийн их эмч Д. Жүгдэрнамжил

- Түлэнхийн нөхөн сэргээх мэс засал

 7. Гэмтлийн их эмч Б. Лхамсүрэн

- гавал тархины гэмтлийн мэс заслын эмчээр мэргэшсэн

8. Мэс заслын эмч Б. Чинбай

 

Сувилагч тусгай мэргэжилтэнүүд:

  • Мэс заслын мэргэшсэн сувилагч 10
  • Сувилахуйн Ахлах зэрэгтэй 6 сувилагчтай

Мэс заслын тасагт хийгддэг хагалгаа:

  1. Мухар олгойн үрэвслийн хагалгаа
  2. Мухар олгойн хүндэрсэн үрэвслийн үед ЭРХҮҮгийн аргаар мухар гэдсийг оёх арга техникийг нэвтрүүлсэн
  3. Мухар олгойн хүндэрсэн үрэвсэл, хэвлийн арын зайн буглаа, нэвчдэстэй үед люмботоми хийх арга техникийг нэвтрүүлсэн нь үр дүнтэй байна.
  4. Цөсний ерөнхий цоргын чулууг нээж аван Т гуурс байрлуулах, Т гуурс байрлуулахгүйгээр оёх мэс засал
  5. Цөсний хүүдийн чулууг хэвлийн дурангийн аргаар авах мэс засал
  6. Хүндэрсэн цөсний хүүдийн идээт үрэвслийн үед дурангаар мэс засал хийх
  7. Цөсний хүүдийн чулуутай үрэвслийн нээлттэй мэс засал
  8. Умранзыг түлэгч хэрэглэхгүй циркумцези хийх мэс засал
  9. Умранзыг засах мэс засал
  10. Шамранзыг засах мэс засал
  11. Тээрхийн наалдцыг салгах мэс ажилбар
  12. Шээсний сүвний кистаг авах мэс засал
  13. Бэлэг эрхтэний ургацаг үү авах мэс засал
  14. Бэлэг эрхтэний гадны биет авах мэс засал
  15. Төмсөгний венийн судасны өргөслийг засах верхный  Иваннисевич
  16. Төмсөгний венийн судасны өргөслийг засах Полома
  17. Гидроцеле засах мэс засал
  18. Төмсөгний усжилт засах БЕРГМАН
  19. Төмсөгний усжилт засах Венкелман
  20. Төмсөг буулгах мэс засал
  21. Төрөлхийн төмсөг хуухнагт буугаагүй хэвлийн хэвлийн хатингарт төмсгийн авах
  22. Төмсөгний цусан хурааг нээх
  23. Төмсөгний буглааг нээх
  24. Гидатит авах мэс засал
  25. Шалтгаан тодорхойгүй нярайн төмсөгний цусан хурааг нээх мэс засал
  26. Бэлэг эрхтэний татагдсан сорви шулж чөлөөлөх, арьс нөхөх мэс засал
  27. Төрөлхийн шээсний сүвний гаж байрлалыг засах мэс засал
  28. Цавьны ивэрхийг тороор нөхөх мэс засал
  29. Хүүхдийн ивэрхийг олон улсын ивэрхийн холбооноос гаргасан шинэ арга техникээр хийх мэс заслыг Герман, АНУ, Энэтхэгийн мэс заслын эмч нартай хамтран гардан сургалт хийгдэж суралцацгаасан 2014 он.
  30. Хэвлийн том гардаг ивэрхийг тороор нөхөх мэс засал
  31. Цавьны ивэрхийг засах, пластик хагалгаа
  32. Шулуун ивэрхийг засах
  33. Гуяны ивэрхийг засах, тороор нөхөх мэс засал
  34. Хүйсний ивэрхийг засах мэс засал
  35. Хавчигдсан ивэрхийг засах мэс засал
  36. Урахус засах мэс засал
  37. Хошногоны амсарын идээт цоргыг LIPT аргаар шулж авах мэс засал
  38. Хошногоны амсарын идээт цоргыг Лигацейн аргаар шулж авах мэс засал
  39. Хошногоны амсарын идээт цоргыг Габрелын аргаар шулж авах мэс засал
  40. Хошногоны амсарын идээт цоргыг FLAF  аргаар шулж авах мэс засал
  41. Шулуун гэдэсний урд ханын цүлхийлтийг нөхөн сэргээх мэс засал
  42. Хошногоны амсарын идээт үрэвслийг нээх , криптомия хийх
  43. Шамбарам өвчний үед хатаах тариа тарих
  44. Шамбарамын зангилааг РРН аппаратаар авах мэс засал
  45. Шамбарамын зангилааг Миллиган Морганы аргаар шулж авах мэс засал
  46. Шамбарамын зангилааг Фергюсоны аргаар шулж авах мэс засал
  47. Бүлэнт шамбарамыг шулж авах мэс засал
  48. Нярайн ходоодны цоорлыг оёх мэс засал
  49. Нярайн нарийн бүдүүн гэдэсний үхжилт үрэвслийн үед гэдэс гаргах мэс засал
  50. Гэдэсний төрөлхийн битүүрэл гажигтай нярайд нарийн гэдэс гаргах мэс засал
  51. Хошногоны битүүрэлтэй нярайд колостоми гаргах мэс засал
  52. Чацархайн судасны бүлэнт бөглөрлийн үеийн гэдэс тайрч залгах болон гэдэс гаргах мэс засал
  53. Өлөн гэдсийг хөндлөн гэдэстэй залгах мэс засал
  54. Хүүхдийн гэдэс чихэлдэх түгжрэлийн үед түгжрэлийг арилгаж, мухар гэдэс бэхлэх мэс засал
  55. Бүдүүн гэдэс бүтнээр нь тайрах мэс засал
  56. Хэвлийн хананд үүссэн гэдэсний цоргыг өөлж аван гэдэс залгах мэс засал
  57. Ходоодны шарх цоорох үеийн мэс засал
  58. Хэвлийн хөндийт эрхтэний цоорлыг оёх мэс засал
  59. Дэлүү задрал
  60. Элэгний задрал
  61. Өрцний урагдал
  62. Давсагны урагдал
  63. Бөөрний задрал
  64. Уушигны гэмтлийн үед цээжний хөндийг нээж уушиг оёх, цээжний хөндийд  EVAС-ын аппарат холбох мэс засал
  65. Нойр булчирхайн үхжилт үрэвслийн үеийн мэс засал
  66. Элэгний хүндрээгүй болон хүндэрч идээлсэн бэтэг авах мэс засал
  67. Гэдэсний түгжирлийн бүх хэлбэрийн үед түгжрэл арилгах мэс засал
  68. Том хэмжээний өөхөн хавдар авах
  69. Шөрмөсний хавдар
  70. Ясны идээт архаг үрэвслийн үед секвестрэктомия хийж хөндийд  антибиотиктой цементэн үрэл тавих мэс засал
  71. Ясны цочмог идээт үрэвслийн үед хүүхэд остеоперфорац хийхгүйгээр нээх мэс засал
  72. Түлэнхийн татагдсан соривыг өөлж аван арьс нөхөх мэс засал
  73. Чихний дэлдэнг засах мэс засал
  74. Гарын төрөлхийн наалдац салгах, арьс нөхөх мэс засал
  75. Гигрома авах
  76. Атерома авах
  77. Хөхний хоргүй хавдар авах
  78. Хөхний идээт үрэвсэл нээх
  79. Давсганд гуурс тавих

 

Гэмтлийн мэс заслын хагалгааны жагсаалт:

  1. Шагайн хугарал, мултралд ялтаст шурга тавиж хадах мэс засал
  2. Эгэмний зөрсөн хугарлыг засаж, ялтас тавиж хадах мэс засал
  3. Шилбэ ясны хугарлыг түгжээт шургаар хадах мэс засал
  4. Дунд чөмөгний булуу дайрсан хугарлыг ялтаст шургаар хадах мэс засал
  5. Шууны зөрсөн хугарлыг ялтас тавиж хадах мэс засал
  6. Тархины хатуу хальсны дээр болон доор хурсан цусан хурааг трепенац хийж бүлэнг авах мэс засал
  7. Буруу бороолсон хугарлыг ил аргаар бороог салгаж, засаж хадах мэс засал
  8. Шөрмөс тасрах, холбоосны гэмтлийн үед орчин үеийн шинэлэг аргаар залгах мэс засал
  9. Их хэмжээний талбай хамарсан түлэгдэлтийн үед дерматомийн багажаар арьс нөхөх мэс засал
  10. Дунд чөмөгний хүзүүний хугарлыг хөдөлгөөнт шургаар хадах мэс засал
  11. Тойгны хугарлыг оёх мэс засал
  12. Гар сарвууны шөрмөсний гэмтлийг оёх мэс засал
  13. Хөлийн эрхий хурууны 2 үеийн яс ургалт, үений гажилтын үеийн ургасан ясыг авч хурууны гажсан үеийг засах мэс засал
  14. Мөчдийн хугарлын үед гадна бэхлэгч аппаратаар бэхлэх мэс засал

Чих хамар, хоолойн мэс засал

  1. Гүйлсэн булчирхай авах мэс засал
  2. Хамрын таславч тэгшлэх мэс засал
  3. Хэнгэрэг нөхөх мэс засал
  4. Хамрын хуучин хугарал засах мэс засал
  5. Залгиурын арын буглаа нээх

 

Нүдний мэс засал

  1. Нүд ширгээх мэс засал
  2. Нүднээс гадны биет авах мэс засал
  3. Нүдний далавч хальм  авах мэс засал
  4. Зових засах
  5. Салстын гэмтэл урагдал засах

Эрүү нүүрний мэс засал

  1. Шүдний гаралтай буглаа нээх
  2. Эрүү ясны идээт үрэвсэл нээх
  3. Хэлний хөвч сунгах мэс засал
  4. Уруулын богино хөвч сунгах
  5. Шүдний үрэвслийн гаралтай голтын идээт үрэвслийн үед цээжний хүрцээр голтын өмнөд болон арын зайг нээх мэс засал

 

 

Амбулатороор хийгдэх мэс ажилбарын жагсаалт

  1. Хатиг буглаа нээх
  2. Атерома авах
  3. Гигрома авах
  4. Липома авах
  5. Үү, ургацаг авах
  6. Шархны анхдагч цэгцлэлт хийх
  7. Цистостомийн гуурс солих
  8. Давсганд катетр тавих
  9. Плеврфункц хийх
  10. Шигдсэн хумс авах
  11. Хуруу тайрах
  12. Гадны биет авах
  13. Зөрөөгүй ба зөрсөн хугарал засаж гипсдэх
  14. Үений мултрал засах
  15. Сэтэрсэн чих оёх

 

Мэс засал, гэмтлийн тасагт шинээр нэвтрүүлсэн шинэлэг хагалгаанууд

 1.        Бүдүүн гэдэс бүтнээр нь тайрах мэс засал

2.         Хэвлийн хананд үүссэн гэдэсний цоргыг өөлж аван гэдэс залгах мэс засал

3.         Нойр булчирхайн үхжилт үрэвслийн үеийн мэс заслыг Ц. Ишдорж эмчийн гаргасан  2014 оны нойр булчирхайн үхжилт үрэвслийн орчин үеийн мэс заслын шинэ арга техникээр амжилттай хийж нэвтрүүлсэн

4.         Цавьны ивэрхийг тороор нөхөх мэс засал

5.         Гуяны ивэрхийг засах, тороор нөхөх мэс засал

6.         Хэвлийн том гардаг ивэрхийг тороор нөхөх мэс засал

7.         Умранзыг түлэгч хэрэглэхгүй циркумцези хийх мэс засал

8.         Умранзыг засах массаж аргыг нэвтрүүлсэн

9.         Хүүхдийн ивэрхийг олон улсын ивэрхийн холбооноос гаргасан шинэ арга техникээр хийх мэс заслыг Герман, АНУ, Энэтхэгийн мэс заслын эмч нартай хамтран гардан сургалт хийгдэж суралцацгаасан 2014 он.

10.       Ясны идээт архаг үрэвслийн үед секвестрэктомия хийж хөндийд  антибиотиктой цементэн үрэл тавих мэс засал

11.       Түлэнхийн татагдсан соривыг өөлжр аван арьс нөхөх мэс засал

12.       Чихний дэлдэнг засах мэс засал

13.       Шөрмөс тасрах, холбоосны гэмтлийн үед орчин үеийн шинэлэг аргаар залгах мэс засал

14.       Төмсөг буулгах мэс засал

15.       Филиппин, АНУ –ын мэс заслын багийнхантай хамтарч бамбай булчирхай авах мэсзасал 4 хүнд хийсэн.  О. Сүхбаатар эмч 1982 онд анхны бамбай булчирхайн мэс заслыг нэвтрүүлэн, хагалгааг хийдэг байсэн.

16.       Хошногоны амсарын идээт цоргыг LIPT аргаар шулж авах мэс засал

17.       Хошногоны амсарын идээт цоргыг Лигацейн аргаар шулж авах мэс засал

18.       Хошногоны амсарын идээт цоргыг Габрелын аргаар шулж авах мэс засал

19.       Хошногоны амсарын идээт цоргыг FLAF  аргаар шулж авах мэс засал

20.       Хошногоны амсарын хурц идээт үрэвслийн үед нээлт хийж криптийг сэтлэх мэсзасал. Архагшихаас сэргийлсэн хагалгаа.

21.       Шулуун гэдэсний урд ханын цүлхийлтийг нөхөн сэргээх мэс засал

22.       Гэдэсний төрөлхийн битүүрэл гажигтай нярайд нарийн гэдэс гаргах мэс засал

23.       Шалтгаан тодорхойгүй төмсөгний цусан хурааг нээх мэс засал

24.       Хошногоны битүүрэлтэй нярайд колостоми гаргах мэс засал

25.       Элэгний хүндрээгүй болон хүндэрч идээлсэн бэтэг авах мэс засал

26.       Чацархайн судасны бүлэнт бөглөрлийн үеийн гэдэс тайрч залгах болон гэдэс гаргах мэс засал

27.       Өлөн гэдсийг хөндлөн гэдэстэй залгах мэс засал

28.       Цөсний ерөнхий цоргын чулууг нээж аван Т гуурс байрлуулах, Т гуурс байрлуулахгүйгээр оёх мэс засал

29.       Бэлэг эрхтэний татагдсан сорви шулж чөлөөлөх, арьс нөхөх мэс засал

30.       Шамбарам өвчний үед хатаах тариа тарих

31.       Шамбарамын зангилааг РРН аппаратаар авах мэс засал

32.       Шамбарамын зангилааг Миллиган Морганы аргаар шулж авах мэс засал

33.       Шамбарамын зангилааг Фергюсоны аргаар шулж авах мэс засал

34.       Уушигны гэмтлийн үед цээжний хөндийг нээж уушиг оёх, цээжний хөндийд  EVAС-ын аппарат холбох мэс засал

35.       Нярайн ходоодны цоорлыг оёх мэс засал

36.       Нярайн нарийн бүдүүн гэдэсний үхжилт үрэвслийн үед гэдэс гаргах мэс засал

37.       Цөсний хүүдийн чулууг хэвлийн дурангийн аргаар авах мэс засал

38.       Хүндэрсэн цөсний хүүдийн идээт үрэвслийн үед дурангаар мэс засал хийх

39.       Ясны цочмог идээт үрэвслийн үед хүүхэд остеоперфорац хийхгүйгээр нээх мэс засал

40.       Төрөлхийн шээсний сүвний гаж байрлалыг засах мэс засал

41.       Гарын төрөлхийн наалдац салгах, арьс нөхөх мэс засал

42.       Төмсөгний венийн судасны өргөслийг засах верхный  Иваннисевич

43.       Төмсөгний венийн судасны өргөслийг засах Полома

44.       Тойгны хугарлыг оёх мэс засал

45.       Гар сарвууны шөрмөсний гэмтлийг оёх мэс засал

46.       Хүүхдийн гэдэс чихэлдэх түгжрэлийн үед түгжрэлийг арилгаж, мухар гэдэс бэхлэх мэс засал

47.       Төрөлхийн гэдэс битүүрэлтэй төрсөн нярайд гэдэс гаргах эхний хагалгааг хийж, 3 сарын дараа хошногоор хийлэгч багаж хийлэн хагалгаанд бэлтгэж гэдэс залгах мэс засал

48.       Шүдний үрэвслийн гаралтай голтын идээт үрэвслийн үед цээжний хүрцээр голтын өмнөд болон арын зайг нээх мэс засал

49.       Нярайд цээжний гуурс байрлуулах нээлттэй мэс ажилбар

50.       Хумс шигдэлтийг дахилтгүй авах Рывлени мэс ажилбар

51.       Тавхайн шөрмөсний уутны хавдрыг фасци нээж бүрэн шулж авах мэс засал

52.       Гар хөлийн сарвууны ясны хавдрыг энукляци хийж төгс авах

53.       Мухар олгойн угийг кисет оёдол тавихгүйгээр боох мэс засал

54.       Хэвлийн гялтангийн үрэвсэлтэй тохиолдолд сигарын урсгуур болон резинин урсгуур тавих

55.       Хэвлийн гялтангийн идээт үрэвсэлтэй, үрэвсэл даамжрах эрсдэлтэй тохиолдолд сөрөг зүслэг хийх

56.       ЭХЭМҮТ зөвлөх эмч Түмэннасан эмчийн зөвлөсөнөөр мухар олгойн хүндэрсэн үрэвсэл, хэвлийн тархмал идээт үрэвслийн үед хэвлийн голын хүрцээр бус Дъянконов волковичийн зүслэгээр олгойг авч хэвлийг угаах мэс заслыг нэвтрүүлсэн.

57.       Мухар олгойн хүндэрсэн үрэвслийн үед ЭРХҮҮгийн аргаар мухар гэдсийг оёх арга техникийг нэвтрүүлсэн

58.       Мухар олгойн хүндэрсэн үрэвсэл, хэвлийн арын зайн буглаа, нэвчдэстэй үед люмботоми хийх арга техникийг нэвтрүүлсэн нь үр дүнтэй байна.

  1. Шагайн хугарал, мултралд ялтаст шурга тавиж хадах мэс засал
  2. Эгэмний зөрсөн хугарлыг засаж, ялтас тавиж хадах мэс засал
  3. Шилбэ ясны хугарлыг түгжээт шургаар хадах мэс засал
  4. Дунд чөмөгний булуу дайрсан хугарлыг ялтаст шургаар хадах мэс засал
  5. Шууны зөрсөн хугарлыг ялтас тавиж хадах мэс засал
  6. Буруу бороолсон хугарлыг ил аргаар бороог салгаж, засаж хадах мэс засал
  7. Шөрмөс тасрах, холбоосны гэмтлийн үед орчин үеийн шинэлэг аргаар залгах мэс засал
  8. Их хэмжээний талбай хамарсан түлэгдэлтийн үед дерматомийн багажаар арьс нөхөх мэс засал
  9. Дунд чөмөгний хүзүүний хугарлыг хөдөлгөөнт шургаар хадах мэс засал
  10. Тойгны хугарлыг оёх мэс засал
  11. Гар сарвууны шөрмөсний гэмтлийг оёх мэс засал
  12. Хөлийн эрхий хурууны 2 үеийн яс ургалт, үений гажилтын үеийн ургасан ясыг авч хурууны гажсан үеийг засах мэс засал
  13. Мөчдийн хугарлын үед гадна бэхлэгч аппаратаар бэхлэх мэс засал
  14. Мөчдийн хөдөлгөөн хязгааралсан илүү ургалттай соривыг өөлж авч арьс нөхөн хагалгаа хийгдсэн.
  15. Түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийгдсэн.
  16. Бугалга ясны хугаралыг эвийн болон мэс заслын аргаар засах мэс засал
  17. Уушигны гэмлийн үед уушиг оёх мэсзасал хийгдсэн
  18. Элэгний задралын үед гемостатик хэрэглэж цус алдалтыг тогтоох мэс засал

2019 онд мэс заслын 65 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулж мэс заслын ном гаргасан.

 

Тасгийн эмч нар